Шүүгч Д.Мөнхтуяаг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр сонголоо

М.Төгөлдөр
2022/09/13

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Захиргааны хэргийн танхимын тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж, шүүгч Дашдоржийн Мөнхтуяаг Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр санал нэгтэйгээр сонгосон байна. 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН  ДАШДОРЖИЙН МӨНХТУЯА 

Дашдоржийн Мөнхтуяа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шүүгчээр 9 жил 5 сар ажиллаж байна. 

2016-2019 онд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн;

2014-2016 онд “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн;

2016-2018 онд Монголын шүүгчдийн холбооны Улсын дээд шүүхийн салбар зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн;

2020 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүн;

2021 онд Нийт шүүгчийн Анхдугаар чуулган зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч;

2022 онд Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох, мэдээллийн дэд бүтцийг оновчтой болгох, холбогдох журам, баримт бичгийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар тус тус сонгогдсон болон томилогдон ажилласан. 

2013-2017 онд Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн /IDLO хэрэгжүүлсэн/ Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн сургагч багш; 

2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх төслийн /IDLO хэрэгжүүлсэн/ Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн сургагч багш;

2014-2016 онд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Нотариатын танхимын дотоод сургалтад “Хуульчийн ёс зүй”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шийдвэр гаргах эрх”, “Нотлох баримт бүрдүүлэх зарчим” сэдвийн сургагч багш;

2014-2021 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Улсын дээд шүүхээс зохион байгуулдаг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан дотоод сургалтуудад “Улсын бүртгэлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Татварын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Шүүхээс хууль тайлбарлан хэрэглэхэд анхаарах асуудлууд”, “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын агуулга”, “Нотлох баримтыг үнэлэх онол, практикийн асуудлууд” зэрэг сэдвийн давтан сургалтын багшаар тус тус ажилласан. 

2013 онд “Нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний бага хуралд “Ашигт малтмалын эрх зүй дэх өмчийн эрхийн зарим асуудал”; 

2014 онд “Захиргааны хэргийн шүүх 10 жил” Олон улсын онол практикийн бага хуралд “Захиргааны эрх зүй дэх “functus officio” зарчим ба захиргааны албан тушаалтны “шийдвэрээ хүчингүй болгох” эрхийн зарим асуудал”; 

2016 онд “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” онол практикийн бага хуралд “Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг шүүхээр шийдвэрлэж буй практик, анхаарах асуудлууд”; 

2018 онд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний II хуралд “Захиргааны эрх зүй дэх обьектив, субьектив эрхийн зарим асуудал: Албан тушаалтны эрх “хуулиар зөвшөөрөгдөөгүй бол хориглогдох” зарчимд үндэслэгдэх нь”; 

2021 онд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний III хуралд "Засгийн газрын шийдвэрт шүүхийн хяналтыг хэрэгжүүлж буй Монгол Улсын практик, зарим асуудал" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, хэвлүүлсэн. Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн хүрээнд “Ашигт малтмалын эрх зүй” гарын авлагыг 2014, 2017 онд хамтран бүтээж хэвлүүлсэн байна.


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18