Л.Энх-Амгалан: ОХУ-ын талаас нэг ч төгрөг гаргадаггүй байж сургуулийн удирдлагын асуудалд оролцох эрхгүй

Л.Бямбажав
2022/09/12

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Орос 3-тай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр гарсан гэдгийг албан ёсоор хэлье.  Ажлаасаа чөлөөлөгдсөн Орос 3-ын захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас ямар нэгэн байдлаар хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байна.Сургуулийнхаа дотоод групп дээр багш нар, эцэг эхчүүдээр долоо хоног бүр жагсаал зохион байгуулах үйл ажиллагаа хийж байсан мэдээлэл нь өчигдөр ил болсон. 


 Монгол бол туурга тусгаар улс. Монгол Улсын тэр тусмаа БШУ-ны сайдын тушаалыг "Цаг нь болоогүй байсан" зэргээр болчимгүй мэдэгдлийг аль ч улсын ЭСЯ гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй болчимгүй үйлдэл". Үүн дээр ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос 3-тай холбоотой асуудалд бид цэг тавьсан.Дахин сөхөгдөхгүй. Дэд сайд хариуцаад явна. Өчигдөр дэд сайд эцэг эх, багш нартай уулзсан. 

Нэг зүйлийг хатуу хэлэхэд, өнөөдрийн байдлаар Орос 3 дугаар сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургуулийн үйл ажиллагааны 84 хувийг эцэг эхийн зардлаас, 16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр буюу хувьсах зардлаар явуулдаг. Тийм учраас ОХУ урсгал зардалд нэг ч төгрөг гаргадаггүй байж энэ сургуулийн удирдлагатай холбоотой Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийг гадаадын аль нэг этгээд явуулга, байр сууриа илэрхийлэх нь хуулиар хориотой.


7
angry
8
care
8
haha
215
liked
51
love
14
sad
14
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18