Иргэд алхаж эсвэл унадаг дугуйгаар зорчдог болсноор тээврийн хэрэгслийн тоог бууруулах боломжтой

Л.Бямбажав
2022/09/12

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын “Ази, номхон далайн улс, хотуудын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөхөд тээврийн бодлого гаргагчдын чадавхыг сайжруулах” судалгааны ажлыг 2022 оноос хэрэгжүүлж эхэлжээ.   Энэхүү судалгааны хүрээнд өнөөдөр /2022.09.09/ “Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөх” семинарыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн газар хамтран зохион байгууллаа. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчигчдын тоо буурч хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдэж байгаа нь тулгамдаж буй олон асуудлын нэг болсон. Цаашид бид нийтийн тээврээр зорчих таатай нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ тээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, улс орнуудын сайн туршлагаас судлах, хэрэгжүүлэх үүднээс энэ семинарыг зохион байгуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Авто замын түгжрэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэхүү семинар хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Цаашид бид нийтийн тээврийг хүртээмжтэй, уян хатан байхаар хөгжүүлэх, тээврийн хэрэгслийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дан ганц захиргааны аргаар биш эдийн засаг, эрхзүй хосолсон зохицуулалтыг хамтран хэрэгжүүлнэ. 

Мөн иргэдийнхээ явган, унадаг дугуйгаар зорчиход таатай нөхцлийг бүрдүүлэх замаар тээврийн хэрэгслийн тоог бууруулах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас сүүлийн жилүүдэд хот болон хот орчмын авто замыг барихдаа явган хүний болон дугуйн замыг онцгой анхаарч, замын сүлжээг бий болгохоор зорин ажиллаж байна” хэмээн хэллээ. Энэ судалгааны ажлыг Монгол, Балба, Малайз улсын мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв. 


0
angry
0
care
3
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18