Буянт-Ухаад Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлнэ

Л.Бямбажав
2022/09/12

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнгөрөгч Ням гарагт Буянт-Ухаад байрлах Нисэхийн сургалтын төв, Цахим хөгжил инновацын төв ажиллажээ. 

Тэрбээр энэ тухайгаа " Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, Буянт-Ухаа нисэх буудалд ажиллаж салбарын мэргэжлийн багтай санал солилцлоо.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Буянт-Ухаа нисэх буудлыг хэрхэн үр ашигтай ашиглах тухайд шийдэл гаргах хэрэгтэй болсон. Ингээд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр цаашид уг буудалд Нисэхийн сургалтын төв, Цахим хөгжил инновацын төвийг тус тус ажиллуулахаар боллоо.

Буянт-Ухаа хэмээх нисэхийн зориулалттай томхон бүтээн байгуулалтыг зориулалтын дагуу ашиглах хамгийн оновчтой шийдэл нь Нисэхийн сургалтын төв юм. Мөн цаг агаарын болон бусад зайлшгүй шалтгааны улмаас Хөшигийн хөндийд онгоц буух боломжгүй үед Буянт-Ухааг нөөц нисэх буудал болгон ашиглах юм.


 

Нисэх буудлын оффисын талбайн зарим хэсгийг Цахим хөгжил инновацын төв болгон зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яам ажиллахын зэрэгцээ тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон төрийн өмчит компаниуд нэг дор байрлаж үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгоно. Ингэснээр:

  • Буянт-Ухаад Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх
  • Төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэх
  • Мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсөж хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд аятай тухтай орчинд ажиллах бололцоог бүрдүүлэх боломжууд бий болох юм" гэжээ.  

0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18