Л.Наранбаатар: "Хөтөлийн цемент" баларсан, үнэнээ л хэлье

Л.Бямбажав
2022/09/09

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.09.09/ Улаанбаатар Дархан замын ажлын явцтай танилцлаа. 

Ар модтын давааны араас Урьхан хүртэлх замын ажилд цемент хучилтыг хийж, ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж  байна. Гэрээгээр 2023 оны есдүгээр сард бүрэн ашиглалтад өгөх ёстой ч цементийн хомсдол үүсч, Налайхаас цементээ худалдан авч байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. 

 Хөтөлийн “Цемент Шохой” ХК цемент нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч үйлдвэрийн зуухыг засах шаардлагатайгаас нийлүүлэлтэд саатал үүсчээ. 


 Энэ талаар Л.Наранбаатар  хэлэхдээ тэрбээр "Барилгын салбарт 2 сая тонн орчим цемент ашигладаг. Хөтөл цемент хамгийн ихдээ 380 мянган тонн үйлдвэрлэж байсан бол энэ жил бид 400 мянган тонн цемент үйлдвэрлэхээр зорьж байна. Одоогийн байдлаар 280 мянган тонн цемент үйлдвэрлэсэн үүнээс 85 тонныг нь зөвхөн Дарханы зам бус бусад замын бүтээн байгуулалтад өгсөн. "Хөтөл" цемент баларлаа гээд бодит мэдээллийг өгөхгүй яваад байх юм бол цементийн үнэд мэдээж нөлөөлнө. Шуурхай арга хэмжээ авахаар хичээн ажиллаж байна. Одоогоор засварын ажил 60 гаруй хувьтай байна.Бид мөнгөгүй мөн тоосгоны нөөцгүй үйлдвэр хүлээн авсан. Нөөцөө бүрдүүлэхийн тулд тодорхой хугацаа орсон. Зуухны тоосгыг нь зургаан сар тутамд солих ёстой атал 36 сар солиогүй ажиллуулсан байна. Одоо үүнийг засах шаардлагатай, засварын ажлыг ирэх сар гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үйлдвэрийг хүлээн авснаас хойш сар бүр ашигтай ажилласан. Асуудлууд мэдээж байна. Хөрөнгө оруулалтууд огт хийгдээгүй явж ирсэн байна лээ. Гэхдээ бид зовлон тооцохгүй" гэв. 



12
angry
1
care
10
haha
18
liked
11
love
9
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18