МУГТ Э.Цэндбаатар: Би олон ч зүйлийг давж тууллаа, ялахын тулд бүх хүчээ дайчилна

Л.Бямбажав
2022/09/08

МУГТ Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтга  нарын Монголд анх удаа 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын тулаан маргааш болно.  

Өнөөдөр тэд Бөхийн өргөөнд жингээ үзлээ. Энэ үеэр МУГТ Э.Цэндбаатар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Миний бэлтгэл маш сайн хангагдсан, жиндээ хүрэхийн тулд жингээ нэмсэн. Мөн хүчний дасгал сайн хийсэн. Анх удаа жин маань 70 кг хүрлээ.Жин хасахаасаа нэмэх нь хэцүү юм байна. Өмнө нь дандаа жин  хасч 57 кг-д тулалддаг байсан. Тулаанаа тэсэн ядан хүлээж байна. Тулаанд хэн сайн бэлтгэлтэй, хэн нь илүү толгойгоо ажиллуулсан нь хожно. Ялахын тулд бүх хүчээ дайчилна, маш том нэр хүнд явж байгаа. Монголд анх удаа өндөр бооцоотой тулааны анхдагч нь болж байгаад баяртай байна. Дүү нар маань үүнээс  илүү бооцоотой тэмцээнийг нутагтаа хийж байна. Бооцооны мөнгөө хоёр талаасаа спонсороос гаргасан. Өндөр бооцоотой тулааныг маш зохион байгуулалттай хийнэ. Шүүлт шударга болно, хэнийхэн ч талд үйлчлэхгүй шүүнэ гэж найдаж байна. Шударга өрсөлдөөн болно. Хэрэв би хожигдвол Монголын боксын холбоо болон үе үеийн боксчдыг доромжлохтой адилхан. Энэ тулаанаар гал гарна, намайг цохиж унагаахыг нь харъя. Бүтэн тоглохыг хүсэхгүй учраас хамаг хүчээ гаргана. 

Би ямар амьдралд байснаа үргэлж мэддэг би олон ч зүйлийг давж тууллаа. Надад бодсон зүйл байна. Тодорхой хэмжээний хандив, аян хийнэ гэж төлөвлөсөн. Би хэрэв хожигдлоо гэхэд миний карьерт нөлөөлөхгүй.  Намайг мэргэжлийн боксын том ертөнц хүлээж байна" гэлээ. 



8
angry
15
care
7
haha
29
liked
17
love
9
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18