Замын хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно

Л.Бямбажав
2022/09/08

Зам тээврийн түгжрэлийг бууруулах чиглэлд зөөлөн, хатуу бодлогыг хослуулан хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын 1181 км орчим замын 85 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, жил бүр нөхөөс, засвар хийдэг замууд байна.

Замын сангийн хөрөнгө зам ашигласны төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамааран бага оврын машин 20,000, том машин 40,000 төгрөгийг жилдээ төлдөг. Зам тээврийн удирдлагын ухаалаг систем RFID ашиглалтад орсноор замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно. Нийслэл хотын иргэд жилд дунджаар 10 мянган км зам туулдаг гэсэн судалгаа байна.

Түүнчлэн Улаанбаатарт зорчиж буй машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машинууд байдаг гэсэн судалгаа бий. Ний нуугүй шууд хэлэхэд ойрын аймаг, сумдын иргэд амралтын өдрүүдэд ирж, такси үйлчилгээ эрхэлж, ашиг олдог. Эдгээр машины хувьд км тутамд төлөх төлбөр нь 45 төгрөг байх юм. Товчоодоор орж ирэхэд 1500 төгрөг төлдөг хэвээр байна.

Мөн их багтаамжийн зогсоолуудыг шинээр барьж эхэлсэн. Ингэснээр хөдөө, орон нутгаас ирж байгаа хүмүүс үнэгүй зогсоолд машинаа тавих боломжийг бүрдүүлнэ. Хотын хоёр захад байрших их багтаамж зогсоолууд руу богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно. Өөрөөр хэлбэл цаасан хэлбэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, тусгай мэдрэгч/tag/-тэй болно. Тэрхүү мэдрэгчийг ашиглаж төлбөр тооцоог бүртгэж, бүрэн барагдуулахад анхаарах юм. Төлбөр тооцоо төдийгүй автомашины үзлэг оношилгооны хамрагдалтыг ч нэмэгдүүлнэ. Цаашид Улаанбаатар хот тээврийн хэрэгсэл төдийгүй шатахууны хувьд ч стандарт тогтооно. Нийслэлийн агаарын бохирдол асар их байгаатай холбоотойгоор шатахууны стандарт тогтоохоор яригдаж байгаа аж. \

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


5
angry
0
care
3
haha
4
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18