Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болсон

М.Төгөлдөр
2022/09/07

ОХУ-ын Владивосток хотод үргэлжилж байгаа Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын Газпромбанкны ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоус өнөөдөр бараалхав. Тус банк нь Монголын арилжааны зарим банктай 2000 оноос хойш хамтарч ажиллаж байгаа төдийгүй олон улс, бүс нутгийн хэмжээнд байгалийн хий, нүүрс, зэсийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулан ажиллаж байгаа туршлагатай аж. Энэ хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлсэн, цаашид хэрэгжүүлэхээр сонирхож буй томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад бэлэн буйгаа Газпромбанкны удирдлагууд илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа сэргээх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлж, томоохон 47 төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулаад эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС зэрэг төслүүдэд хоёр хөрштэй хамтарч ажиллах бүрэн боломжтой гэлээ.  

Энэ уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын “Роскосмос” корпорацийн Ерөнхий захирал Ю.И.Борисов бараалхаж хоёр орны сансар судлалын салбарын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцов. Сансар судлал бол өргөн ойлголт бөгөөд харилцаа холбоо, цахим хөгжил, их өгөгдөл зэрэг өргөн цар хүрээг хамрах учир үүнд Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч шинээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан учир цаашид нягт хамтарч ажиллах шинэ боломжуудын талаар ярилцлаа.
Мөн өдрийн үдээс хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер бараалхаж Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх, 962 км урттай хий дамжуулах хоолойн төслийн талаар харилцан мэдээлэл солилцов.

 Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг хуваарийн дагуу ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэх бүх талын боломжийг ханган ажиллаж буйд “Газпром” компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт талархаж буйг ноён А.Б.Миллер илэрхийлсэн бөгөөд энэхүү бүс нутаг дамнан хэрэгжих хамтарсан төсөл харилцан ашигтай байна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. “Газпром” компани бол байгалийн хий, түлшний олборлолт, нийлүүлэлтээр дэлхийн гол тоглогч учраас хамтран ажиллаж буйдаа баяртай байгаагаа Ерөнхий сайд онцлоод цаашид Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бодлогодоо тусгасан томоохон 47 төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүнг танилцууллаа.


Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан 09 сарын 07-ны өдөр буюу өнөөдөр Владивосток хотод орон нутгийн цагаар 15 цагт болж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нээж үг хэллээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди цахимаар оролцож бүс нутгийн эдийн засгийн түншлэлд нэгдэхээ илэрхийлсэн юм. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт энэ жил “Олон туйлт дэлхий ертөнц рүү” сэдвийн дор зохион байгуулагдаж, 40 гаруй улс орон, бүс нутгийн 4000 орчим зочид, төлөөлөгчид оролцож байна.
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-ийн халдварын цар тахлыг  даван туулах, шийдэх гарцын талаар “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт, боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр өргөн хүрээтэй хэлэлцүүлгүүд болсон. Мөн ОХУ-ын болон бусад улс орнуудынтомоохон компанийн төлөөлөгчдийн хооронд бизнесийн уулзалтуудаас гадна Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын бага хурал, Их Евразийн түншлэл байгуулах тухай хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. 


Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын өнөөдрийн нэгдсэн хуралдааны индрээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”, түүнийг хэрэгжүүлэх эхний үе шат буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг оролцогчдод танилцуулав.
Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд Монгол Улсын ДНБ багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин, боомтын хүчин чадал 3 дахин, экспортын хэмжээ 2 дахин өсч 280 гаруй мянган ажлын байр нэмэгдэнэ. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахдаа ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт болон бүс нутгийн улс орнуудын зорилготой нарийвчлан уялдуулсан. Энэ хөтөлбөрт хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцохыг уриалаад бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурлан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр гэж тооцож буйгаа хэлсэн үгэндээ тодотгосон юм.
Мөн чуулга уулзалтад оролцогчдод Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС зэрэг томоохон төслүүдийг Ерөнхий сайд танилцуулав. Хөрөнгө оруулалтын орчин, гадаад худалдаа, хамтын ажиллагааг Монгол Улс шинэ шатанд гаргахыг зорьж, эрх зүйн реформ хийж байгааг хэлсэн үгийнхээ төгсгөлд онцлоод эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллах болно. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь цар тахлын болон бүс нутгийн хямралын үед зохион байгуулагдаж байна. Хямрал хүнд боловч нөгөө талдаа шинэ боломжийг бий болгодог гэдэгтэй санал нэг байна. Монгол Улс бүс нутгийн хэмжээнд идэвхитэй түншлэн ажиллахад бэлэн гэдгээ дахин илэрхийллээ.


0
angry
0
care
1
haha
13
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 1 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 2 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 3 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 4 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 4 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 5 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 6 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 7 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 7 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 8 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 8 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28