Д.Амарбаясгалан: Хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй

М.Төгөлдөр
2022/09/07

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль энэ оны дөрөвдүгээр  сараас хэрэгжиж байна. Засгийн газрын хуралдаанаар (2022.08.31) Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгож, энэ дагуу ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуулийн хэрэгжилтийг шалгаж эхэлж байна.

Сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин унахыг хязгаарласнаар 587 автомашиныг Засгийн газрын автобаазад хүлээлгэн өгчээ. Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулж нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. 2022 онд нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлснээр нийт 80 орчим тэрбум төгрөг хэмнээд байгаа бол  энэ оны төгсгөлд 124.8 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ.  


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулинд тулгуурлаж байгааг онцлов. Төрийн албан хаагчид, удирдах албаны хүмүүс автомашин хэрэглэж эрх ямба эдлэх ёстой гэсэн сэтгэлгээнээс салж,  хандлагын өөрчлөлтийг бий болгох нь чухал гэлээ. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн автомашины үйлчилгээ “ЮБИКАБ” ХХК-ийн дуудлагын системд нэгдээд байна. Төрийн алба хаагчид шаардлагатай тохиолдолд дуудлагаар автомашин хэрэглэж байгаа юм. Ингэснээр шатахуун, урсгал зардал хэмнэгдэж, сул зогсолт байхгүй болж буйг  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ярив.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажилласныхаа дараа “ЮБИКАБ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид төрийн тээврийн үйлчилгээг тус компанийн системээр ажиллуулж, улам боловсронгуй болгоно. Энэчлэн төр хувийн хэвшилтэй хамтарч, хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй байх зарчмыг Засгийн газар баримталж ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18