​Ж.Ганбаатар: Хариуцлагатай уул уурхайг тууштай дэмжиж, төр хувийн хэвшил рүүгээ хутгалддаг байдлыг таслан зогсооно

Л.Бямбажав
2022/09/07

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн “Сэргэлтийг хамтдаа” уриан дор Шангри-Ла зочид буудалд болж байна. 

10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Coal Mongolia чуулга уулзалт “Ковид-19” цар тахлын улмаас сүүлийн хоёр жил өнжөөд байсан юм.  Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох, салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний экспорт, худалдааны нөхцөлийг сайжруулах, техник технологийн дэвшлийг танилцуулах, нүүрсний зах зээлийн нөөц, боломж, тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нэн тэргүүний зорилт.

Энэхүү арга хэмжээг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар үг хэллээ. 


Тэрбээр "Уламжлал болсон энэ чуулга уулзалт салбарт асуудлуудыг нээлттэй ил тод тодорхойлж, гарц гаргалгаа шийдэл эрэлхийлэх, шинэ иноваци нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын таатай, зөв орчин нөхцлийг бий болгох зэргээр төр, хувийн хэвшил, иргэдийн нийгэм, эдийн засаг, бизнесийн харилцаа холбоог ойртуулан бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийг хангахад томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа, орон нутаг, олон нийтэд мэдлэг мэдээллийг түгээх салбарыг сурталчилах тал дээр аж ахуйн нэгжүүд анхаарч, төр дэмжиж, ажиллах, олон  талт харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнд тогтвортой хөгжлийг бий болгох шаардлага тулгараад байна. 

Засгийн газраас геологи уул уурхайн салбарт тулгуурлаж эдийн засгаа сэргээх, тэлэх бодлогыг хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдөр нүүрсний салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 хувь, экспортын орлогын 94 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг тус тус бүрдүүлэгч эдийн засгийн гол тулгуур, суурь салбар нь болсон байна. Орчин цагийн Монгол улсын уул уурхайн салбарын түүх нуурсний салбараас эхлэлтэй. 1922 оны Налайхын нүүрсний уурхайгаас уул уурхайн салбарын хөгжлийн эх суурь тавигдсаан. Түүхт 100 жилийн хугацаанд Налайхын уурхай, Шарын голын уурхай, Тавантолгойн уурхай, Адуунчулууны уурхай, Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхай тэргүүтэй нүүрсний 50 гаруй уурхай нээгдэж, улс орны эрчим хүч, дулааны хангамжийг тасралтгүй найдвартай хангасаар ирсэний зэрэгцээ уурхай дагасан нийгэм, эдийн томоохон бүтээн байгуулалт бий цохон тэмдэглэх нь зүйтэй.

 Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн өртөг зардлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслүүдийг дурдаж болно. 

 Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтын хүрээнд Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг барих ажлыг эхлүүлээд байна. Засгийн газраас Эрдэнэс Монгол ХК-ийн талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд тус компанийн бүтцэд Зэс, металлын групп, Нүүрс, эрчим хүчний группийг байгуулахаар болсон. Нүүрс, эрчим хүчний группийн бүрэлдэхүүнд "Эрдэнэс Тавантолгой", “Багануур”, “Шивээ Овоо” зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компаниуд багтаж байна. 


Цаашид нүүрс, эрчим хүчний группийн хэмжээнд бизнес төлөвлөгөөг боловсруулан стратегийн ач холбогдол бүхий орд, томоохон орд газруудын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам баримтлан ажиллах болно. 

Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хайгуул-олборлолт- боловсруулалт- борлуулалт-хуваарилалтын хэрэгжүүлэх зорилт тавин ажлуудыг гүйцэтгэж байна.

 Энэ зорилтын хүрээнд: Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэж,  үндэсний баялгийн санг байгуулж, эдийн засгийн үр ашигтай бусад салбарын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, эрдэс баялгийн салбараас ард иргэдэд тэгш хуваарилах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 Би сүүлийн дөрвөн жил Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж, аж ахуйн чиглэлийн гол яамдыг бодлогоор хангаж ажилласны хувьд нүүрсний салбарын зовлон, жаргал бүхнийг маш сайн мэднэ. УИХ-ын сайдын хувиар салбарын асуудлыг хууль тогтоох байгууллагад танилцуулж, ойлгуулж, шийдвэрлүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд илүү далайцтай, хурдтай ажиллана гэдэг хүлээлт салбарынханд маань байгаа гэдгийг би ойлгож, түүний төлөө зорьж ажиллах болно.

УУХҮЯ-аас дөрвөн бодлогыг нэн тэргүүнд тавьж ажиллах болно. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг тууштай дэмжинэ. Зөвшөөрөл өгсөн бол энэ миний асуудал биш гэж буруу харахгүй. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална. Салбарын үйл ажиллагааг хааж, боож доголдуулсан асуудлыг гаргахгүйн төлөө салбарын сайдын хувьд бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Мөн хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөөний чадварыг дээшлүүлэх асуудал бидний өмнө тулгарч байгаа. Мэдээлэлд ойр байдлаараа давуу байж болохгүй. Төр бодлого гаргаж, бусдаар ажил хийлгэх чадварыг дээшлүүлэх ёстой гэж үзэж байна. Түүнээс төр хувийн хэвшил рүүгээ хутгалдаж, өрсөлддөг байж болохгүй. Салбар хоорондын уялдааг нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхайг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллана” гэлээ.


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 19 минутын өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 1 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 1 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 21 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 21 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 21 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27