18 насанд хүрээгүй гэмт хэргийн хохирогчид үнэ төлбөргүй улсын өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ

М.Төгөлдөр
2022/09/07

Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй төрийн байгууллага юм. 

Өнөөдрийн байдлаар тус Төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг болон хүн амын нягтаршил ихтэй 2 суманд, нийт 31 салбартай, 72 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Нийт албан хаагчдын 70 гаруй хувь нь улсын өмгөөлөгчид ажилладаг бөгөөд төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг төлбөрийн чадваргүй байдлыг үл харгалзан өгч ажиллаж байна.

2022 оны эхний 08 сарын байдлаар Хууль зүйн туслалцааны төв 1916 эрүүгийн хэргийн 1994 төлбөрийн чадваргүй холбогдогчид үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажиллажээ. Үүнээс нийт хүлээн авсан эрүүгийн хэргээс шүүхээр 1128, шүүхийн өмнөх шатанд 61 эрүүгийн хэргийг шийдвэрлүүлж, 167 хэргийг үйлчлүүлэгч төлбөрийн чадвартай нь тогтоогдсон болон бусад шалтгааны улмаас хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байна. Шүүхээр шийдвэрлэгдээгүй 560 эрүүгийн хэрэгт өмгөөллийн үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Хууль зүйн туслалцааны тухай хуулийг баталсан ба тус хуулийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Өмнө нь 2013 онд батлагдсан төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулиар зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэхээр заасан. Харин шинэчлэн батлагдсан Хууль зүйн туслалцааны тухай хуулиар төрөөс үзүүлэх хууль зүйн туслалцааны хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлээд байна. Тухайлбал:

  • Улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр 18 насанд хүрээгүй хохирогч, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхэд, гэмт хэргийн гэрч хүүхэд, хүүхдийн эрх нь зөрчигдсөн хүүхдэд улсын өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
  • Мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон үл хөдлөх хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх төрөөс хууль зүйн туслалцаа авах боломжтой.

Үүнээс гадна улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулж цалингийн хэмжээг прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Засгийн газраас батлахаар хуульчиллаа.

Тухайлбал, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид таван жил тутамд 12 сарын, аймгийн төв алслагдсан дүүрэгт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид таван жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор хуульчилжээ.

Өмнө нь хууль зүйн туслалцааны байгууллага зөвхөн улсын төсвөөс санхүүждэг байсан бол Хууль зүйн туслалцааны тухай хуулиар тус байгууллага хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд зориулан хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс буцалтгүй тусламж, хандив аван санхүүжиж болохоор болжээ.

Мөн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас Хууль зүйн туслалцааны байгууллагад холбогдох дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусган хуульчилсан байна.


0
angry
0
care
2
haha
2
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 11 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 13 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 14 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 15 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 16 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 16 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 16 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 18 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 18 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28