Д.Амарбаясгалан: ОМХС-ийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаал өнөө өглөө гарлаа

Л.Бямбажав
2022/09/07

Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Энэ үеэр түүнээс Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн асуудалд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодруулахад тэрбээр "Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлж мөн хамгаалуулах эрхтэй. Үндсэн хуульд "Үндэс угсаа, арьс өнгөөр хэн ч ялгаварлан гадуурхагддаггүй байх ёстой" гээд заачихсан. Гэвч өчигдөр Орос 3 дугаар сургуулийн Ж.Соронзон захирлын хийсэн мэдэгдэл нь Монгол Улсын Засгийн газрын зарчимтай нийцэхгүй байгааг харлаа. Тиймээс өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, тушаал нь надад өглөө ирлээ. Энэ асуудал шийдэгдэх ёстой. Ж.Соронжон захирал Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхалтыг олон нийтийн дунд бодитой харуулсан учраас ажлаас халах үндэслэл нь болсон. Монгол улсын нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа, монгол хүүхдүүд сурдаг сургууль учир Оросын тал ч шийдвэрийг ойлгоно гэж бодож байна" гэлээ. 

Энэ тушаалтай санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж өнөөдөр тус сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл жагсаал зохион байгуулж байна. Энэ бүх үйл явдалтай холбоотойгоор БШУ-ы сайдын тушаалыг танилцуулж байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ:




1
angry
1
care
5
haha
94
liked
7
love
7
sad
13
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18