С.Одонтуяа: АН хоёр жилийн турш хүн ярилаа, өнөөдөр байдал дээрдсэнгүй улам дордлоо

Л.Бямбажав
2022/09/05

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачилж “Цугтаа хэлэлцье” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Бүлгийн дарга О.Цогтгэрэл уулзалтыг нээж  “Ардчилсан намын бүлэг өөр, шинэлэг арга барилаар ажиллах шаардлага тулгарч байна. Бүлэг зөвхөн 13 гишүүнээ тойрч ажиллах биш, 13 гишүүнээрээ дамжуулан иргэд, сонгогчдынхоо оролцоог хангах, Бүлэг-иргэдээ холбосон гүүр болох бодлогын шинэ чиг баримжаатай ажиллана” гэж хэлэв. 

Уулзалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мөн оролцсон. Тэрээр, “Ардчилсан нам хоёр жилийн турш хүн ярилаа. Өнөөдөр байдал дээрдсэнгүй, бүр дордлоо. Тиймээс хүний асуудал ярихгүй цэг тавиад Ардчилсан намын гишүүд, Бүлгээ тойрч хэрхэн ажиллах, намаа яаж нэгтгэх зэрэг бодлогын асуудал дээр ажиллах хэрэгтэй” гэж онцлов. Түүнчлэн Ардчилсан намын ажлын албаны дарга С.Эрдэнэболд, Ардчилсан намын бүлгийн гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бие дааж болон бусад гишүүнтэй хамтран 101 хуулийн төсөл санаачилж өргөн барьсан. Намрын ээлжит чуулган эхлэх хүртэлх хугацаанд гишүүд орон нутагт тойрогтоо ажиллаж байгаа талаар мэдээлэл сонсголоо. Удахгүй 21 аймаг, есөн дүүргийн намын үүрүүдэд УИХ-ын гишүүдийн ажлын тайланг илгээж, тэдний саналыг авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа тусгаж явахаа хэллээ.

Уулзалтад, Ардчилсан намын гишүүн, гишүүн бус залуу үеийн төлөөлөл зэрэг 130 орчим иргэн оролцож үзэл бодлоо илэрхийлж, гишүүдээс асуулт асуулаа. Оролцогчдын зүгээс намын гишүүдийнхээ дунд төрөл бүрийн хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээллээр хангаж байх, намын удирдлагуудын үл ойлголцлоос хамаарч анхан, дунд шатны ажил цалгардаж, гишүүд нь бутарч буй талаар санал бодлоо чөлөөтэй ярилцав.


2
angry
0
care
2
haha
8
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18