БНСУ-аар дамжин бусад улс руу зорчиход транзит виз шаардах улсын тоонд Монгол улс багтсан гэх мэдээлэл цацагдаад буй.
Тэгвэл Гадаад харилцааны яамны Консулын газраас албан ёсны мэдээлэл өгчээ.
Уг мэдээлэлд “Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчих Монгол Улсын иргэд “транзит” виз авах шаардлагагүй, хэвийн зорчиж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна