Баян-Өлгий аймагт хөнгөлөлттэй эмийн хуурамч жор бичиж ЭМД-ын сангаас нэхэмжилсэн хэргийг шалгаж байна

Н.Мижидмаа
2022/09/02

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын газар, Эрүүгийн цагдаагийн алба хамтран баталсан 2022 оны “Баян-Өлгий аймагт хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст дэмжлэгт хяналт хийх, тус аймгийн гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олголтын байдал, хөнгөлөлттэй эмийн жор бичиж байгаа эмч нарын үйл ажиллагаанд хяналт хийж, үнэлгээ дүгнэлт өгөх, даатгалын санхүүжилтыг хууль бусаар авч завших, хуурамч баримт бичиг ашиглах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн хяналт шалгалтыг 2022 оны 07 дугаар сард ЭМДЕГ болон Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар хамтарсан хяналт шалгалт хийжээ.

Үүнд Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй нэр бүхий 19 эмийн санд, хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий 12 эмч хамрагдсан юм. Шалгалтаар хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нар амбулаторийн тусламж үйлчилгээ авсан иргэний хурууны хээг ашиглан олон удаагийн үйлдлээр хуурамч жор бичсэн, эмийн сангийн ажилчид нь ойр тойрны танил тал, хамаарал бүхий иргэдийн регистрийн дугаарыг ашиглан нэр бүхий эмч нараар хуурамч жор бичүүлсэн, үзүүлээгүй үйлчилгээний зардлыг улсад их хэмжээний хохирол учруулсан зөрчил, эмчийн бичсэн жорд хамаарах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байхгүй өөр эмээр орлуулан авах нөхцөлийг бүрдүүлэн даатгуулагчид олгосон зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Энэ хүрээнд ЭМДЕГ-аас Татварын ерөнхий газарт хөнгөлттэй жороор олгох эмээс бусад худалдан борлуулсан эмийг е-баримтад бүртгэдэггүй тухай зөрчлийн талаар, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газарт Эмийн сангийн эрхлэгч болон жор баригч нар нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, аж ахуй нэгжид ажиллаж буй захирал, менежер нар нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй зэрэг зөрчлийн талаарх албан тоотыг тус тус хүргүүлж ажиллажээ.

Хяналт шалгалтаар зөрчил гаргасан 17 эмийн сан, хөнгөлөлттэй эмийн жор бичдэг 12 эмчийн мэдээллийг Баян-Өлгий аймгийн Эрүүгийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч, эмийн сангуудын гэрээг “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 3.3.5-т “эрүүл мэндийн тусламж, үлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд тухайн эмийн сангийн асуудал шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд” түдгэлзүүлнэ гэсэн заалтыг үндэслэн түдгэлзүүлсэн байна.

Энэхүү асуудлыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхлээд байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 


30
angry
1
care
3
haha
3
liked
1
love
9
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18