ТАНИЛЦ: Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Ш.АДЪЯАМАА
2022/08/31

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулга хийлээ.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар эхлээд мэдээллээ. 159 дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөхийг чөлөөлсөн, сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлаж 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн, төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол энгийн ангиллаар зорчих болон төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, төсвийн байгууллагын өдөр тутмын ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулж нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. 2022 онд нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр байна.
Мөн төрийн өмчийн үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн 104 тэргүүн дэд, дэд, орлогч даргыг чөлөөлж 4.4 тэрбум, зохион байгуулалтын бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлох, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталснаар 5,6 тэрбум, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт, удирдлагын харилцаа холбооны зардал болон бусад зардлыг хэмнэх, нийтийн арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 26.2 тэрбум, төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит компанийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 43,1 тэрбум төгрөг тус тус хэмнэжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Ажлын хэсэг гарган ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
 
Гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргана
Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2023 онд хүн амын гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гарган шийдвэрлэж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Сайжруулсан шахмал түлшний нийт нөөц, борлуулалтын цэгүүдэд байгаа түлшний үлдэгдэл, борлуулалт, эрчим хүчний үнэ тарифын талаар болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд зохиомол хомсдол үүсгэх, үнийн хөөрөгдөл бий болгохоос сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нарт үүрэг болголоо.
 
И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.
Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж Улсын бүртгэлийн байгууллагаас 266,451 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхний чипэнд суулган олгосон бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.  
Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, олон нийтийн хяналтыг бий болгож, нээлттэй, ил тод шуурхай байлгах зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах цахим суваг болон үндэсний цахим шуудангийн системийг нэвтрүүлж иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэх, өргөдөл гомдол хүлээн авч, хариу хүргүүлэх боломжтой болоод байна.
 

Дэд сайд, ТНБД нарыг томилов


Батцэнгэлийн Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Лувсангийн Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.
Мөн Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар,  Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар түр томиллоо.


45
angry
5
care
4
haha
7
liked
9
love
15
sad
19
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлд хэн хэн багтав? 10 цагийн өмнө
Н.Учрал: Нэг сарын дотор 1XBET-ээр 16.6 сая ам.доллар гарчихлаа. Тиймээс хугацаа алдмааргүй байна 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна 12 цагийн өмнө
JCI Эко салбар байгууллагын “Залуу Ой” төсөл 8 дахь жилдээ 12 цагийн өмнө
Улаан нуурын экосистемийг сэргээх “Цагаан бургастай-Онги усан цогцолбор” төсөл хөдөлж эхэллээ 14 цагийн өмнө
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 15 цагийн өмнө
Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана 15 цагийн өмнө
Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ 15 цагийн өмнө
Г.Лувсанжамц: Нийслэлийг 14 хот болгож задлах асуудалд төвлөрөх бус, дэд бүтцийг тэлэхэд анхаарах ёстой 15 цагийн өмнө
Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ нөгөөдөр хэлэлцэнэ 15 цагийн өмнө
П.Сайнзориг: Хотыг хувааж тоглох гээд байгаа зүйл байхгүй 16 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ө.Шижир, Тавантолгойн орд газартай холбоотой баримт мэдээллийг цувралаар хүргэнэ 17 цагийн өмнө
Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо 17 цагийн өмнө
Өөрчлөлтийн төлөө нэгдэж байна 17 цагийн өмнө
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна 18 цагийн өмнө
Танилц: Зуны 3 сар цаг агаар ямар байх вэ 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна 19 цагийн өмнө
Ахмадууд: Төр ахмадууддаа харгис хандаж байна. Тэтгэвэрийн зээл олгож, хүүг нь бууруулах хэрэгтэй 20 цагийн өмнө
А.Алтанзул: Боксын спортоороо тууштай хичээллэнэ. 2032 оны олимпыг зорьж байна 20 цагийн өмнө