Д.Амарбаясгалан: Х.Бадамсүрэнгийн ажлын туршлагыг ашиглаж “Зэсийн групп”-ийг хөл дээр нь босгох даалгавар өгсөн

Л.Бямбажав
2022/08/31

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зорилт болгосон төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ярилцлаа. Төр, иргэн хоорондын харилцааг ойртуулах, төр гаргасан бодлого шийдвэрээ хэрэгжүүлдэг байх зэрэг дээр онцгой анхаарч ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд  батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй мөн танилцсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилд 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэдэг тооцоо гарсан.  Нийтдээ 159 дэд, тэргүүн, орлогч дарга болон зөвлөхүүд чөлөөлсөн. Үүний үр дүнд 1.4 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт энэ жилдээ гарахаар тооцоолсон. Сайдаас доош албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлах ажлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын эзэмшилд байсан 587 автомашиныг унахгүй битүүмжилж, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн байна. Үүний дүнд төсвийн 268.4 сая төгрөгийг хэмнэсэн байна" гэлээ.

Түүнчлэн Засгийн газрын зүгээс иргэнтэй илүү ойр байх бодлогыг хэрэгжүүлэхээ илэрхийллээ. Энэ хүрээнд ойрын хоёр сарын дотор Ерөнхий сайд, Засгийн газар улс орныхоо өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ санал бодлыг шууд хүлээн авч, улмаар  шийдвэрлэх үүрэг чиглэлийг шат шатны албан тушаалтанд өгдөг болохын төлөө бид үйл ажиллагаагаа зориулна гэдгийг тодотголоо. 

Монголын төр олон нийтийн шүүмжлэлийг соргогоор хүлээн авч засч залруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх аж.



9
angry
1
care
4
haha
5
liked
3
love
2
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18