Н.Учрал: НҮБ-аас манай улсыг цахим шилжилтийн үлгэр загвар орон гэж зарлахаар болсон

Л.Бямбажав
2022/08/31

ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төрийн бүтээмжийн сэргэлтийг эрчимжүүлэх чиглэлээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт болон Цахим Монгол үндэстэн хөтөлбөрийн мөн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсч тодорхой үүрэг чиглэлийг өглөө. 


Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд мэдээлэл технологийн салбарын хөгжлийн хурдыг ашиглах цаашлаад авлигын индексийг бууруулахад манай яам голлож үүрэг гүйцэтгэнэ. Нийтийн мэдээллийн тухай хуульд зарим мэдээллийг нээлттэй болгох талаар хуульчилсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд төрийн зарим байгууллагын мэдээллийг авах шаардлагатай. Ашиг малтмалын лиценз олголтыг хүртэл нээлттэй болгосон. Мөн Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар өнгөрсөн хугацаанд 3.6 сая мэдэгдэл иргэдэд илгээгдсэн. Энэ нь төр тухайн иргэний мэдээллийг ямар зорилгоор ашигласан бэ гэдэг нь мэдэгдэх хуудсаар очсон гэсэн үг. Мөн нийслэлийн түгжрэл, төрийн албаны хүнд сурталтай холбоотойгоор тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай байна. Одоогоор 266 мянган тоон гарын үсэг тараагдсан нь хангалттай бус, улам эрчимжүүлэх чиглэлийг өглөө. Мөн одоогоор таван алслагдсан сум, таван боомтын шилэн кабель тавигдах ажил хийгдэж байна. 

Тоон гарын үсгийг банк, санхүүгийн салбарт ч ашиглах боломжтой. Ингэснээр авлигын индексийг бүх түвшинд бууруулах боломж бүрдэнэ. 

2022 оны есдүгээр сарын 5-6-нд манай яам НҮБ, Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран олон улсын хурал зохион байгуулна. 

Энэ үеэр  НҮБ манай улсыг цахим шилжилтийн үлгэр загвар орон гэдгийг албан ёсоор зарлана гэсэн сайн мэдээтэй байна" гэлээ. 


1
angry
0
care
1
haha
10
liked
1
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18