Г.Занданшатар: Хот заримдаа 0 зогсолт хийж байна. Ж.Сүхбаатар сайд хотын даргатай хамтарч энэ асуудлыг шийдвэрлээрэй

O.Аззаяа
2022/08/30

УИХ-ын ээлжит бус чуулганаар шинэ сайд нар тангараг өргөж байна. Сайд нар тангараг өргөх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар тэдэнд хандаж үг хэллээ. 

Тэрээр  "Монгол төрийн гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газрын гишүүнээр томилогдсон сайд нарт баяр хүргэж ажлын амжилт хүсье. Та бүхэн өргөсөн тангаргаа ёсчлон биелүүлж төр ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн ажиллахыг хүсье. Эрхэм сайд нар та бүгд хоёр жил гаруй чиглэл чиглэлийн яамдаар мэргэшсэн туршлагатай төрийн түшээд. Тиймээс ажилдаа шууд орж тулгамдсан асуудлаа шийдэж иргэд олон нийтийн хүссэн үр дүнд богино хугацаанд хүрнэ гэж итгэж байна. ЗГХЭГ-ын даргаар томилогдож байгаа Д.Амарбаясгалан та нам засгийн үйл хэргийг хэрэгжүүлэх, яамдуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллах үүрэг хариуцлага хүлээгдэж байна. Улаанбаатар хот заримдаа тэг зогсолт хийж байна. Тиймээс төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад нийслэлийн засаг даргатай хамтран ажиллаж бодит үр дүнд хүрнэ гэж Ж.Сүхбаатар танд итгэж байна. Б.Бат-эрдэнэ та парламентад 5 удаа сонгогдсон туршлагатай улс төрч. Тиймээс спорт, олимпизмын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж, спортоор дамжуулан Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөхөд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна" гэлээ. 


0
angry
0
care
5
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18