О.Цогтгэрэл: Олон шинэ сайд нь одоо байгаа нийгмийн байдалд дэвшил гаргах болтугай гэж ерөөе

O.Аззаяа
2022/08/29

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөгийн яамдууд ажлаа тун хангалтгүй хийж байгааг шүүмжиллээ. Тэрээр “Засгийн газрын шинэ бүтцийн тухай хуулийг ярьж байна. Мэдээж л одоогийнхоос сайжруулна л гэж гоё зүйл хэлдэг. Одоо байгаа яамдуудын ажил ямар байгаа талаар би цөөн үг хэлье. Нийгмийн хамгааллын яам гэж насаараа нийгмийн даатгалд шимтгэл төлчхөөд хүн амынх нь 80 хувь хүнд амьдардаг ийм тогтолцоотой. Боловсролын яам гэж дэлгүүрийн худалдагч бэлдэж, хөдөөгийн малчдыг хаан банкны хүүгийн дарамтад оруулж байгаа. Хөдөө аж ахуйн яам нь гэхэд бүх мал нь шүлхийдсэн, 70 сая мал нь орлого олдог гэж байхгүй, улс орон даяараа гоц халдварт өвчинд автсан. Сангийн яам хагас жилийн хугацаанд гурван удаа төсвийн тодотгол хийдэг ийм төлөвлөлттэй яам сууж л байна. Уул уурхайн яам гэхэд гадаадын хөрөнгө оруулалт гэж байгаад хайгуул бүх зүйлээ хөөгөөд гаргасан одоо хийх ажил байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэг ийм яам байдаг. Барилгын яам гэхэд хуучин дүрэм журмаараа социализмын үеийнхээсээ салаагүй яваа. Эрчим хүчний яам гэхэд олон хөнгөлөлт чөлөөлөлт олон юм явсаар байгаад салбарын сайд нь хөлдөхөө зарлачихсан. Сүүлийн зургаан жилд 1 мвт байтугай 1квт чадал нэмээгүй ийм яам байна. Нөгөө талд нь өнгөрсөн жил айхтар ач холбогдолтой гэж байсан ч одоог хүртэл сайдгүй хоёр яам гэх мэтээр яамдуудын нөхцөл байдал ийм л байна. Гэтэл шинэ бүтэц бүрэлдэхүүн хотын сайд гээд орж ирж байна. Энэ бүхэнд нь олон дэвшил гарах болтугай гэж ерөөе” гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
4
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18