Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хуваарилалтыг 2 дахь шатны бүртгэл дээр залруулах боломжтой

O.Аззаяа
2022/08/28

Цэцэрлэгийн бүртгэл цахимаар хийгдэж байгаатай холбоотой хаяг тодорхойгүй, түрээслэгчид олон, зарим байрууд нь ашиглалтад орсон мөртлөө оршин суугчдынхаа ордерийг бичиж өгөөгүй тохиолдол их гарсан. Ордероо аваагүй өрхийн хүүхдүүдийг бүртгэх гэхээр болдоггүй нэг ийм зовлон үүссэн гэж салбарын сайд хэллээ.

Тэрээр "сая бид E-mongolia платформоор бүртгэл хийхэд "Бид нар энэ намар Улаанбаатар хотод шилжинэ, хүүхдээ цэцэрлэгт өгнө" гэж 2700 хүн хүсэлт өгөөд бүртгүүлчихсэн. Гэтэл хэзээ Улаанбаатарт ирэх юм, аль дүүрэгт амьдрах юм, аль хамран сургах тойрогт хамаарах юм гэдэг нь тодорхойгүй. Ийм асуудал давхар үүссэн.

Бид цэцэрлэгийн бүртгэлийг иргэддээ боломж олгох үүднээс 3 удаа хийнэ. Эхнийх нь 8 дугаар сарын 25-ных, залгуулаад 2, 3 дахь удаагийн бүртгэлийг явуулж, бүртгэсэн хүүхдүүдээ аль цэцэрлэгт хамрагдуулах вэ, нэг айлын 2 хүүхэд өөр өөр цэцэрлэгт явж байна уу, нэмэлт засвар хийгдэж байгаа байруудыг ашиглалтад оруулж, нэг ангид сурах ёстой хүүхдийн тоог стандарт хэмжээнд бариулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Эцэг эхчүүдэд мэдээлэл өгнө.

Хан-Уул дүүрэгт яагаад цэцэрлэгийн асуудал хүндэрсэн бэ гэхээр маш олон орон сууцны хорооллууд баригдсан. Баригдахдаа цэцэрлэгийн асуудлыг ер шийдээгүй. Хоёрдугаарт хамран сургах тойргийн хүүхдүүдийн бүртгэлийг зөвхөн төрийн өмчийн цэцэрлэгүүд дээр зарладаг байсан. Одоо бол хуучин аргачлалыг нь болиулаад тухайн тойрог дээрээ байгаа төрийн болон хувийн цэцэрлэгүүдийн багтаамжийг тооцоолж байж бүртгэлээ хийсэн.

Цэцэрлэггүй үлддэг байсан 36.000 хүүхдийн 34.000 орчим нь цэцэрлэгтэй болсон. Үлдэж хоцорсон 3000 орчим хүүхдүүдээ ирэх 10 дугаар сард багтааж цэцэрлэгт хамруулах боломжийг нээж өгнө" гэлээ 



2
angry
1
care
1
haha
21
liked
1
love
3
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18