Энэ жил хүүхдийн төмөр замаар 20 орчим мянган хүн үйлчлүүлээд байна

O.Аззаяа
2022/08/28

 Өнгөрсөн жил “Улаанбаатар төмөр зам“-ын хамт олон Дархан хотын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхдийн төмөр зам”-ыг байгуулсан нь хүүхэд багачуудыг баярлуулсан үйл явдал болсон. Хүүхдийн төмөр замаар хүүхэд багачууд төдийгүй томчууд ч үйлчлүүлж болдог. Тус төмөр замаар аялах гэж хол ойроос олон хүмүүс ирдэг болжээ. Энэ зун аялагчид Дархан хотоор дайран өнгөрөхдөө “Хүүхдийн төмөр зам”-ыг зорин ирж үйлчлүүлэх нь олширчээ. Мөн Улаанбаатар хотоос амралтын өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдүүдээ “Хүүхдийн төмөр зам”-аар аялуулах гэж өглөөний хурдан галт тэргээр очиж үйлчлүүлээд оройны галт тэргээр буцдаг болжээ. Бүр байгууллага хамт олноороо ирж үйлчлүүлэх нь ч нэг бус удаа гэнэ. Хүүхэд багачуудаас дутахааргүй хөөр баяртайгаар тасалбараа барин галт тэрэг рүү гүйцгээн орж суух томчууд  үнэхээр л хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд яаран суухаар тэмүүлж байгаа мэт харагдана. Хүүхдийн төмөр зам Даваа, Мягмар гаригаас бусад өдөр зорчигчиддоо үйлчилдэг бөгөөд энэ жил 20 шахам мянган хүнд үйлчлээд байна.

Хүүхдийн төмөр зам нь галт тэрэгний аялал зохион байгуулахаас гадна Дархан-Уул аймгийн 18 дугаар дунд сургуулийн төмөр замын лицей ангийн сурагчдын сургалтын бааз болдгоороо онцлог. Өнгөрсөн хичээлийн жилд лицей ангийн сурагчид төмөр замын ерөнхий мэдлэг олгох 80 цагийн сургалтыг тус төвд авчээ. Хичээлийг Дархан зангилааны төмөр замчид мэргэжлийн чиглэлийн дагуу зааж, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгоход тусалдаг. Хүүхдийн төмөр замын зүтгүүр, вагон, зам, сумын засвар үйлчилгээг “Улаанбаатар төмөр зам” хариуцаж, зорчигч тээврийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг юм.


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18