МАН-ын бүлгийн хуралд Л.Оюун-Эрдэнэ оролцож, гишүүддээ хатуу сануулга өгчээ

Л.Бямбажав
2022/08/25

Үндсэн хуулийн цэцээс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан энэ өдрүүдэд үргэлжилж байна. 

Энэхүү тогтоолоор хуулийн хэрэглээний практикт гарч байгаагүй нөхцөл байдал үүссэн тул  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулж өчигдөр баталсан. 

Өнөө өглөө УИХ дахь МАН-ын бүлэг 10хан минут хуралдаад тарсан. Хуралдаанд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, "Үндсэн хуулиас Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хасах хуулийн төсөлд хариуцлагатай хандаж, саналаа дэмжиж өгч оролцоорой. Хариуцлагагүй болон эсрэг хандсан хүмүүст намаас сахилгын арга хэмжээ авна" гэж шуудхан хэлжээ. 

Учир нь Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар баталдаг учраас давхар дээлтэй холбоотой заалтыг Үндсэн хуулиас хасахад 57-оос дээш гишүүн дэмжиж байж батлагдах юм. 

Хуулийн төслийг яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна. Үргэлжлүүлэн  УИХ-ын чуулган хуралдана.


50
angry
5
care
12
haha
12
liked
11
love
18
sad
18
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18