Ө.Шижир: Би нэр төртэйгөөр энэ ажлыг авсан шигээ хадган дээр мөнгөн аяга тавиад өгч ч чадна

O.Аззаяа
2022/08/24

Өнөөдөр Улсын Дээд Шүүхэд Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Өлзийхүүгийн Шижирийг бүртгүүлэхээр материалаа өглөө. Энэ үеэр АН-ын Тэргүүн дэд дарга Ө.Шижир хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ,

Өнөөдөр АН-ыг хэн нэгэн эсвэл ямар нэгэн хүн өөрийн хувийн эрх ашгийн төлөө төлөөлдөг эсвэл ямар нэгэн намыг өөрийнхөө амьдрах хэрэгслээ болгодог эсвэл хариуцлага хүлээдэггүй, хариуцлагаас зугтдаг хадган дээр мөнгөн аягатай тавиад өгсөн тамгаа буцааж авъя гэж хэлээд хоёр жил зууралддаг ийм системээс, ийм нөхцөл байдлаас нам салах ёстой. Ингэхийн тулд АН-ын залуучууд өнөөдөр энэ намын үйл ажиллагаанд гүн идэвхийлэн оролцож, энэхүү процессыг өөрсдөө бас хэлэлцэх ёстой. АН үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдөр 32-33 жилийн түүхийг Ардчилал үүссэнээс хойш мөн төдий хугацаа өнгөрч байна. Гэтэл энэ намыг намын зарим гишүүд өөрийн гараараа бусниулан нурааж байгааг та бүхэн харж байна. Үүнтэй бид эвлэрэхгүй! Ирээдүйд АН хүчтэй сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх ёстой. Үүний тулд бидэнд өнөөдөр зайлшгүй эв нэгдэл хамтын ажиллагаа мөн хамтран ажиллах ирээдүйн зорилго мөн өнөөдрийн ойрын зорилго маш чухал байна. Өнөөдөр АН-ыг ийм хуваагдчихсан, эсвэл ардчилсан нам үгүй болчихсон мэт байр суурийг зарим улс төрийн нам, зарим улс төрчид магадгүй санаатайгаар хийж байна. Үнэндээ бол тийм юм байхгүй. Та нар очоод үзээрэй аль ч шатны нам дээр очиход АН бол АН-аараа л байгаа. АН өнөөдөр аль нэг дүүрэг, орон нутагт хуваагдсан зүйл огт байхгүй. Энэ бол ганц хоёрхон хүний хувийн эрх ашгийн үүднээс олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлэх будилуулах гэсэн ийм үйл явц болж байгаа гэдгийг бас хариуцлагатайгаар хэлэх гэсэн юм. Хэрвээ Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг УДШ бүртгэхгүй, өнөөдөр энэ УДШ-ийн үйл ажиллагаа аль нэг Улс төрийн намаас хараат байвал мэдээж АН улс төрийн намын хувьд дараагийн шат руу орох болно. Хэрвээ УДШ-ийн улс төрийн үйл ажиллагаа мөн манай намын бусад нэр нөлөө бүхий хүмүүсийн хорлон сүйтгэх энэ ажиллагаа өнөөдөр энэ чигээрээ үргэлжлээд зөвшилцөл амжилтад хүрэхгүй бол би нэр төртэйгөөр энэ ажлыг авсан шигээ хадган дээр мөнгөн аяга тавиад өгч чадна. Би залуу хүний хувьд хэлье. Авсан бол хийсэн шиг хийе. Хийж чадахгүй бол өгсөн шиг өгье. Энэ бол миний хувьд зарчим гэлээ.


4
angry
1
care
6
haha
3
liked
2
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18