Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас буцаан сэргээнэ

Л.Бямбажав
2022/08/24

НӨАТ-ын сугалааг дахин явуулах эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. 

Тэрбээр " НӨАТ-ын сугалаа явуулах процессийг шинэчлэх шаардлага гарсан тул сугалаа явуулахыг түр зогсоосон. Өмнө нь бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтуудыг мөн бүртгүүлээгүй баримтыг ч сугалаанд ордог байсан. Азтан тодрохгүй байх асуудлууд гардаг журмаар явж ирсэн.

Шинэчлэлээр зөвхөн бүртгүүлсэн баримтыг сугалаанд оруулдаг болгоно. Мөн бүсчлэх, ил тод болгохоор ажиллаж байна. Иргэн тухайн сардаа НӨАТ-ын 100 баримт бүртгүүлсэн бол бүгд сугалаанд орсон гэдгийг утсан дээрээ харна. Хожих магадлал болон гарч буй тооны мэдээллийг сугалааны үеэр шууд авдаг болно. Иргэн бүр өөрөө сугалаанд оролцогч болох дэвшилтэт, шударга, олон нийт хүлээн зөвшөөрөх хэлбэрээр явуулахаар судалгаа болон бэлтгэлээ хангаж байна. Ирэх есдүгээр сараас НӨАТ-ын сугалааг сэргээхээр төлөвлөж байна. 

Дөрөвдүгээр сард НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримтаа уншуулах тоо 50 хувиар буурсан. Үүнээс үзэхэд сугалаа НӨАТ-ын орлогод том хөшүүрэг болдог байсан нь харагдаж байгаа юм. Цаашид олон нийт хүлээн зөвшөөрөхүйц, ил тод явуулна" гэв. 



9
angry
0
care
5
haha
12
liked
1
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18