С.Одонтуяа: ҮХЦ Монголын улс төр, сонгуулийг самарч дууслаа

Л.Бямбажав
2022/08/24

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, энэ хуулийг дагаж мөрдөх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 83.3 хувиар дэмжлээ. 

Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа шүүмжлэлтэй байр сууринаас хандав.

Тэрбээр "Энэ хуулийн төсөлд миний нэрийг битгий оруулаарай гэж хэлээд би гарын үсэг зураагүй. Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагад чинь одоо хэн ч итгэхээ больчихлоо. Хараат ажилладаггүй, зөвхөн улстөрчдийн захиалгаар ажилладаг байгууллага боллоо. Энэ байгууллагад өөрсдөө захиалга өгч шийдвэр гаргуулчихаад одоо "Цэцийн шийдвэрийг хэлэлцэх боломжгүй" гээд сууж байгаа нь зарчмын хувьд буруу. Өнгөрсөн хугацааны өнгөрсөн хугацаанд Монголын улс төр, сонгуулийг самарсан. ҮХЦ 1996 оны давхар дээлтэй холбоотой заалтыг үгүйсгэчихсэн мөртлөө одоо хүртэл цуцлаагүй. Гэтэл дахиад Цэц өнөөдөр давхар дээлний асуудалд хоёр шийдвэр гаргачихлаа. Энэ хоёроо эцэслэн нэг болгох шаардлагатай. 

Цэцийг дураар нь байлгахгүйн тулд 2015 онд ҮХЦ нь ҮХНӨ-ийг хянан хэлэлцэх эрхгүй гээд хоёр магадлалыг цагаан дээр хараар бичээд гаргачихсан атлаа дахиад сая хүчингүй болгочихлоо. Цэцийхэн гэж яасан дураараа хүмүүс вэ.Би энэ Цэцийн гишүүдэд итгэхгүй. Маргааш магадгүй 76 гишүүнийг гишүүн биш гээд оруулаад ирэхгүй үгүйсгэхгүй. 2012 онд  ҮХЦ сонгуулийн холимог хуультай байж болно гэж хэдэн зуун хууль батлуулчихаад 2016 онд  болохгүй гээд гаргачихсан. 

ҮХЦ-ийн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр ҮХНӨ-т оруулах боломжгүй. ҮХЦ-ийн будилаантай гишүүдийг ажлаас нь хал" гэлээ. 



0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18