Сайдад горилогчид улайрч, МАН-ын "дарга" нар гацаанд оров

Л.Бямбажав
2022/08/24

 Үндсэн хуулийн цэц давхар дээлтэй холбоотой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтыг хүчингүй болгосон нь өнөөдөр МАН-ын удирдлагуудад гавьяа биш  “гай” болж хувирав. Уг нь тэд үүнийг хамгийн их хүсч байсан ч  нүүр тулаад  бултмаар шахуу болж байна. Учир нь УИХ-ын гишүүдийн Засгийн газрын танхимд орж ажиллах амбиц нь дийлдэхгүй зууралдаж, намын удирдлагуудынхаа толгойг нь гашиглав.  Цэцийн тогтоолыг хэрэгжүүлэхээр ээлжит бус чуулганыг шуурхай зарлаж нээсэн ч УИХ-ын үйл ажиллагаа гацаад байна. МАН-ын гишүүдээс сайдад горилогчид нь дэндүү олширч тэдний хэнийх нь хүслийг биелүүлэх үү гэдэг нууц уулзалтууд Саарал ордонд өрнөсөөр. Нөгөөтэйгүүр үүнд хугацаа их орж байгаа учраас эрх баригч намын "бүдүүн" бүлэг Үндсэн хуулийн цэцийн гаргасан тогтоолд нэмэлт тайлбар авах шаардлагатай гэж үзсэн нь цаад талдаа сайдад горилогч гишүүдийнхээ учир зүгийг олж хугацаа авах гэсэн арга.

Мэдээж ҮХЦ гаргасан тогтоолдоо шалтгаан, нөхцөлийг тодорхой дурдаж, албажуулсан атал дахин нэмэлт тайлбар өгөх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн агуулга, тодотгол нь өөрөө тайлбар юм. 

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ҮХЦ-ийн хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэхээр товлосон ч байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүй. Тус байнгын хороонд харъяалагддаг 19 гишүүнээс тав нь ирцээ бүртгүүлж хурлаа эхлэхийг хүлээсэн. Хэрэв Төрийн байгуулалалтын байнгын хороо өчигдөртөө хуралдсан бол үргэлжлүүлэн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах байлаа. Энэ хооронд МАН-ын гишүүд хэсэг хэсгээрээ уулзалдсан бол нөгөө хэсэгт нь УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар Ерөнхий сайдын өрөөнд цугларч дараа нь УИХ-ын даргын дэргэдэх  зөвлөлийг хуралдуулсан. ТББХ-ны ирц хүрээгүй шалтгааныг яв цав Ж.Мөнхбат дарга нь тайлбарлаж чадаагүй бөгөөд "Хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргын дэргэдэх  зөвлөл хуралдах гэж байна" гэснээс өөр зүйл хэлээгүй.  Тус хурлаар ажлын хэсэг байгуулсан гэх.

Өнөөдөр 10 цагт ТББХ-ны хурал дахин зарлагдсан боловч одоо хүртэл ирц нь хүрээгүй байна. УИХ-д Үндсэн хуулийн цэц нэмэлт тайлбар хийгээгүй гэж эрх баригчид шалтаглах ч начир дээрээ сайдын суудлуудаа тохироогүй байгаатай холбоотой.  Хоёрдахь шалтгаан нь Цэцийн тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж, үүнийг хэлэлцэхдээ  Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу, эсвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулж шийдвэрлэх үү гэдгийг эцэслэн шийдвэрлээгүй маргаантай байгаа аж. 

Хэвлэлүүдээр сайдад горилогчдын таамаглалууд янз бүрээр хөвөрч байгаа ч МАН-ын гол томилгоог гуравхан хүн л шийднэ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, МАН-ын генсек энэ гурав л хэнийг сайд болгох уу гэдгийг шийдэх хүмүүс. Үүн дээр нэмээд Ерөнхийлөгчийн оролцоо тодорхой хэмжээнд бий. Сүүлийн хоёр сонгуульд намаа олонх болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн генсекийн хувьд аль ч Засгийн газарт орж ажиллалгүй намынхаа гал тогоох барьж, энэ хэрээр улс төрийн карьер нь гадна талд өсч буй. Тиймдээ ч энэ удаагийн Засгийн газарт генсекийг сайд болгох сонирхол ч мөн бий.  Гэхдээ түүний хувьд сайд болохгүй нь  лавтай ч өөрийн хүмүүстээ сайдын суудал авч өгөх нь тодорхой. 

 



17
angry
1
care
3
haha
3
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 4 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 6 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 6 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 7 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 8 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 9 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 9 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 9 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 11 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 11 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28