Петровис групп тав дахь жилдээ байгаль хамгаалагчдыг дэмжин ажиллаж байна

Б.Хонгорзул
2022/08/24

Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Rally for Rangers аянтай 2018 оноос хойш хамтран ажиллаж байна. Хүний хөл үл хүрэм алс хязгаарт хүй олноос шигшигдэн үлдэж албан үүргээ гүйцэтгэдэг хүмүүс бол байгаль хамгаалагчид юм. Монгол Улсад 121 тусгай хамгаалалттай газар нутаг бий. Эдгээр тусгай хамгаалалттай газар оршин сууж, нутаг орноо хайрлан хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй байгаль хамгаалчдад ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай унаагаар хангах зорилготой Rally for Rangers аянтай Петровис Групп 5 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Монгол Экологи төв ТББ болон Петровис Групп хамтран хэрэгжүүлж буй Rally for Rangers аяны хүрээнд одоогийн байдлаар 100 гаруй байгаль хамгаалагчид бартаат замын мотоциклийг хүлээлгэн өгөөд байсан.

 Энэ удаад Rally for Rangers олон улсын аян 8-р сарын 15-наас 28-ны хооронд үргэлжилж, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй 15 байгаль хамгаалагчдад Yamaha маркийн мотоцикл хүлээлгэн өгөхөөр аян замдаа гарлаа. Петровис Групп байгаль хамгаалагчид Yamaha AG200 маркийн мотоцикл бэлэглэхээр зорих Rally for Rangers аяны бүхий л авто тээврийг шатахуунаар хангах юм.


Ташрамд Хөвсгөл аймгийн Улаан тайга гэх энэхүү газар нь цэвэр усны арвин нөөц бүхий өндөр уулс бүхий байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд ховор, ховордсон ан амьтан, ургамал оршин байдаг. Тиймээс тус бүс нутгийг цогц байдлаар нь судлах, хамгаалах, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг судлах,  ан амьтан ургамлын ховордож буй шалтгааныг тогтоож, тэдгээрийн өсөлт, үржлийн орчин, нөхцлийг хангах зорилгоор 2011 онд дархан цаазат газар болгосон. Энэ жил тус газар нутгийг дархан цаазат газар болгосны 10 жилийн ой тэмдэглэн буйтай Rally for Rangers аян таарч буйгаар онцлогтой болж байна.

 Тусгай хамгаалалттай газар нутаг, цэнгэг усны эх үүсвэр, экологийн эмзэг тогтоцтой газар нутгаа өргөжүүлэн хамгаалж, хойч үедээ энэ чигээр нь өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой байгаль хамгаалагчдын ажил үүрэг саадгүй байх болтугай.


0
angry
5
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18