Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүд ээ, хүүхдийн мөнгийг хүүхдэдээ л зарцуул

Л.Бямбажав
2022/08/23

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчийн дүрэмт хувцастай холбоотой зарим мэдээллийг өглөө. Тэрбээр "Сурагчийн дүрэмт хувцасанд яамны оролцоо гэж байхгүй. Төрөөс нэг ч төгрөг гаргадаггүй, хувийн хэвшлийн зохицуулалтаар явдаг. Сурагчид дүрэмт хувцас өмсөх ёстой. Ковидын жилд өрхийн орлого буурсан учраас энэ хичээлийн жилд сурагчид заавал цоо шинэ дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй. Дүрэмт хувцасны үнэд судалгаа хийхэд хосоороо буюу комоороо худалдан авахад их үнэтэй байгаа. Бага ангийн хүүхдийн хүрэм эмэгтэй нь 116 мянга, эрэгтэй нь 176 мянган дунд ангийнх эмэгтэй нь 194 мянга, эрэгтэй 198 мянган төгрөг. Ахлах анги эмэгтэй 213 мянга, эрэгтэй нь 232 мянган төгрөг байна. Тэгэхээр хосоор нь авах хэрэггүй, өөрт байхгүй аль нэгийг нь л авах гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хатуухан хэлэхэд, хүүхдийн мөнгөө л хүүхдэдээ зарцуул, эцэг эхчүүд. Сард 100 мянган төгрөг, жилд 1.2 сая төгрөг шүү дээ" гэв. 


28
angry
10
care
22
haha
221
liked
14
love
20
sad
21
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18