Г.Занданшатар: Төр засаг тодорхой бодлого хэрэгжүүлж байгаагийн үр дүнд эдийн засгийн нааштай өөрчлөлт гарч байна

O.Аззаяа
1 цагийн өмнө

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ.Нээлтийн үеэр олон улсын хурцадмал байдал, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан цаг үеийн онцгой анхаарах асуудал болон эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит бус чуулган зарласныг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон юм.

Тэрбээр, “Чуулганаар гурван багц асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаарх Ерөнхийлөгчийн мэдээлэл, ҮАБЗ-ын илтгэлийг сонсоно. Хоёрдугаарт, УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хаалтын үеэр өгсөн цаг үеийн онцгой анхаарах асуудлын талаар өгсөн үүрэг, чиглэлээ дүгнэж, үнийн өсөлт болон бусад эрсдэлээс иргэдийн амжиргааг хамгаалах ажлын багуудын үйл ажиллагааны тайланг сонсож, санал, дүгнэлтийг хэлэлцэнэ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаарх ажлын баг, түр хороодын санал дүгнэлтийг хэлэлцэх юм. Гуравдугаарт, ҮХЦ-ээс өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбоотой эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.

Дотоод, гадаад таагүй нөхцөл байдал иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлсөөр байгаа энэ үед төр засаг тодорхой бодлого хэрэгжүүлж байгаагийн үр дүнд нааштай өөрчлөлт гарч байна. Тухайлбал, энэ оны эхний хагаст 16.1 хувьд хүрээд байсан инфляци 15.7 хувь болж буурлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл долоодугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай, гадаад худалдааны тэнцэл оны эхний долоон сард 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарч, экспортын хэмжээ 37.2 хувиар өссөн байна. Гэхдээ энэ нь хямрал арилсан гэсэн үг биш бөгөөд хөрөнгө оруулалтыг нэмэх, ажил эрхлэлтийг дэмжих, халамжийн тогтолцоог оновчтой болгох, томоохон бүтээн байгуулалтаа эхлүүлэх, аж үйлдвэржилтийг дэмжих шаардлагатай байгааг УИХ-ын дарга онцолсон юм.


Чуулганаар Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаарх Ерөнхийлөгчийн мэдээлэл, ҮАБЗ-ын илтгэлийг хаалттай горимоор сонсож байна.

2
angry
0
care
4
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18