​Их Хурлаас Улаанбаатарын тунхаглалыг санал нэгтэй батлан гаргалаа

Л.Бямбажав
2022/08/20

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурал 2022 оны 8 дугаар сарын 18-19-ний өдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

 Их Хуралд Азийн нийгэмлэгийн гишүүнчлэлтэй 20 орчим улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгч зэрэг нийт 30 гаруй төлөөлөгчид танхимаар болон цахимаар оролцов.

 Их Хурлын хуралдааны үеэр “Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжлийн чиг хандлага” ерөнхий сэдвийн хүрээнд өргөн цар хүрээг хамарсан олон сорилтын үед ардчилал, түүний үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг   хамгаалахад Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэх үүрэг болон Үндсэн хуулийн хяналтыг улам сайжруулах, шинэчлэх талаарх туршлага, зарим улсын Үндсэн хуулийн хяналтын шатны үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт зэрэг асуудлыг хөндсөн илтгэлүүд тавьж  хэлэлцүүллээ.

 Их Хурлыг хааж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат үг хэлэхдээ, “Хуралд оролцогчид Үндсэн хуулийн шүүх болон хяналтын байгууллагууд ардчилал, түүний үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ улс орны хөгжлийг хангах эрх зүйн үндэс болох Үндсэн хуулийг хамгаалж ирсэн бөгөөд өнөөгийн өргөн цар хүрээг хамарсан олон талт сорилт, бэрхшээлийг даван туулахад Үндсэн хуулийн хяналтын үүрэг, оролцоо өндөр байгааг цохон тэмдэглэсэн”-ийг дурдлаа.

 Мөн тэрээр цааш, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн үйл ажиллагааг үнэлэхдээ, “Бидний байгуулсан энэхүү нийгэмлэгийн үйл ажиллагаа бол энэ бүс нутгийн Үндсэн хуулийн шүүх, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, хамтран хөгжин дэвшихэд чухал нөлөө үзүүлж байдаг. Энэ хүрээндээ бид даргалагчийн үүрэг хэрэгжүүлэх хугацаанд аливаа олон Улсын болон хамтын нөхөрлөлийн байгууллага, нийгэмлэгүүдэд Азийн нийгэмлэгийн гишүүдийн олонх нь дэмжлэг авсан асуудлаар байр суурь, саналаа илэрхийлж байх зарчмыг баримтлан ажиллаж байгаа билээ” гэдгээ илэрхийллээ.

 Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурлаас Улаанбаатарын тунхаглалыг санал нэгтэй батлан гаргалаа. 

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Ази тивд тогтмол үйл ажиллагаатай Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааны байгууллага байгуулах санал анх гаргалцаж байсан бөгөөд өдгөө 21 улсын Үндсэн хуулийн хяналтын байгууллагыг эгнээндээ нэгтгэж буй тус нийгэмлэгийг 2021-2023 онд  удирдан ажиллаж байна.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18