МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл ирэх долоо хоногт хуралдана

O.Аззаяа
2022/08/19

МҮОХ-ноос олимп, дэлхийн аварга, Азийн наадмуудад оролцох Монгол баг тамирчид тогтмол бэлтгэл хийх, тэмцээн уралдаан зохион байгуулах олон улсын стандарт хангасан спортын танхим дутмаг байгааг харгалзан үзэж, спортын холбоодтой хамтран МҮОХ-ны дэргэдэх талбайд "Олимпик Арена" спортын цогцолборыг барих төслийн санаачилга гаргасан.

МҮОХ-ны дэргэдэх газрыг тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр 2012 онд Монголын Бейсболын үндэсний холбоонд 11678м2, Монголын Рагбийн холбоонд 9467м2, Олимп сургалтын төвд 4195м2 спортын танхим, талбай барих зориулалтаар олгосон байдаг. Гэвч өнгөрсөн 10 жилийн хугацаанд тухайн талбай дээр спортын талбай, барилга байгууламж баригдаагүй байна.

Иймд МҮОХ-ноос санаачилга гарган дээрх холбоод ТББ-тай хамтран хөрөнгө оруулж, "Олимпик Арена" спорт цогцолборын төслийг хэрэгжүүлэх, Спорт-Олимпизмын төлөө хамтран ажиллах саналаа 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн. Өнөөдөр буюу 8 дугаар сарын 19-ний байдлаар Монголын Бейсболын үндэсний холбоо, Монголын Рагбийн холбоо, Олимп сургалтын төвөөс ямар нэгэн хариу, мэдээлэл ирүүлээгүй байна.

Энэ хугацаанд МҮОХ-ноос Нийслэлийн засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт хандан тодруулга мэдээлэл авахад дээрх 3 байгууллагад олгогдон спортын цогцолбор барилга зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан байсан газар "Олимп сургалтын төв" ТББ-д шилжин Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалттай болсон байна.

МҮОХ-ноос спортын холбоодод спортын зориулалтаар олгосон газрууд ийнхүү нэг байгууллагын нэр дээр худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай болсон, газар шилжүүлэн авсан спорт холбоод, ТББ-уудаас МҮОХ-той хамтран ажиллах эсэх талаар ямар нэгэн хариу ирүүлээгүй тул ирэх долоо хоногт энэ асуудлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулахаар боллоо.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18