“Аялал жуулчлалын салбарын мэргэжил сургалт, үйлдвэрийн төв” 2023 онд ашиглалтад орно

O.Аззаяа
2022/08/19

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу "Монголын аялал жуулчлалын сургалтын төв байгуулах, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төслийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Бүгд найрамдах Солонгос улсын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац /КТО/-тай хамтран хэрэгжүүлж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Арцатын задгайд “Аялал жуулчлалын салбарын мэргэжил, сургалт, үйлдвэрийн төв”-ийн барилгын ажил эхэллээ.

Тус сургалт үйлдвэрийн төвийн байгууламжийн бүтцийг дурдвал :

Уг барилга нь нийт 2 давхар, 2 блоктой бөгөөд орчны онцлог, авто зам болон явган зорчигчийн замтай уялдуулан барилгын дизайн тохижилтыг ногоон байгууламжтай холбогдож байхаар шийдсэн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, авто замыг стандартын дагуу төлөвлөжээ.

1-р давхарт 256 хүний суудалтай хурлын заал болон аудио өрөө, үзэсгэлэнгийн танхим, компьютерын танхим, зочид буудлын дадлагын танхим болон зочид буудлын дадлагын өрөө, хоол хийх сургалтын өрөө, гал тогоо, ажилчдын амрах өрөө, ариун цэврийн өрөө зэрэг нийт 1,208.63m2 ашигтай талбайтай

2-р давхарт хөдөө орон нутгаас ирсэн суралцагчид байрлах боломжтой нэг дор 9 хүн байрлах дотуур байр, угаалгын хэсэг болон шүршүүр, сургалтын танхим, мэргэжлийн орчуулгын өрөө, лавлагааны өрөө, сургалтын өрөө, захиргааны өрөө зэрэг нийт 879,27m2 ашигтай талбайтай.

Мөн сургалт үйлдвэрийн төвийн гадна талбайд жуулчны баазын дадлагын сургалт зохион байгуулах боломжтой 5 ханатай 4 цомцог гэрийг байршуулахаар төлөвлөсөн нь тус сургалт үйлдвэрийн төвийн суралцагчдад онол, дадлага хосолсон цогц хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн байна.

Энэхүү сургалтын төв байгуулагдсанаар Монголын аялал жуулчлалын салбар мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, үйлчилгээний хүртээмж, чанарын түвшин дээшилж аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэх юм.


0
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18