“Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийг байгууллаа

Б.Хонгорзул
2022/08/19

“Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын дүрмийг шинэчлэн батлах тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын тогтоолын дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг томилжээ.

 Тогтоолд, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын удирдах зөвлөл нь 7 гишүүнтэй байх бөгөөд Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас гурав, Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл хоёр, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл хоёр гишүүн байна гэж заажээ.

 Энэ дагуу “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын Удирдах зөвлөлд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхбат, Кино урлагийн зөвлөлийн дарга бөгөөд Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Ундрал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдаваа, “Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар, найруулагч, продюсер Б.Ням-Очир нар ажиллахаар болов.

 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 84 дүгээр тогтоолоор баталсан “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм”-д зааснаар удирдах зөвлөл нь “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын жилийн болон хөрөнгө оруулалтыг төлөвлөгөөг батлах, үйл ажиллагааны чиглэл, бодлогыг тодорхойлох, төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгөх чиг үүрэгтэй ажиллах юм.

Эх сурвалж: “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18