Тойргийн бус сургуульд хүүхдээ бүртгүүлэхийн тулд хуурамчаар гэрлэх тохиолдол нэмэгджээ

Л.Бямбажав
2022/08/18

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэл энэ долоо хоногт эхэлнэ. 2022-2023 оны хичээлийн жилд 78 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх бөгөөд өнөөдрийн байдлаар 45.037 хүүхэд хаягийн зөрчилгүй учраас хамран сургах тойргийн дагуу тухайн сургуульд бүртгэл нь үүсчээ. 

Нийслэлийн 15 сургууль зөвхөн хамран сургах тойргийн дагуу суралцагчдыг бүртгэнэ. Өөрөөр хэлбэл бүх сургуулийг хамран сургах тойрог гэж зарлахгүй бөгөөд тойргийн бус хүүхдүүдийг авлигаар авдаг 1, 23,11 дүгээр сургууль зэрэг нэр бүхий 15 сургуулийн  бүртгэлийг ил тод явуулна гэдгийг БШУ-ны сайд тодотгосон. Ингэснээр хэний хүүхэд тойргийн дагуу бүртгүүлэв гэдэгт эцэг эхчүүд хяналт тавих боломж бүрдэж буй. 

Эцэг эхчүүдийн хувьд хотын төвд болон тойргийн бус сургуульд хүүхдээ бүртгүүлэхийн тулд янз бүрийн арга сэддэг гэдгийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тодотголоо.


Өөрөөр хэлбэл, аль нэг гэр бүлийн гишүүнийнхээ байрны ордер дээр нь хамт нэрээ бүртгүүлээд дараа нь хасуулдаг, эсвэл бусдад шан харамж өгөх, мөн хуурамчаар гэрлэлтээ бүртгүүлдэг тохиолдолууд ч гардаг байна. 

Мөн хотын А цэгт буюу Их тойруу, Бага тойрууд үйлчилгээний байгууллага, түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг компаниуд тэнд хүүхэд амьдардаг мэтээр бүртгүүлдэг. Супер маркетын үйл ажиллагаа явуулдаг  атлаа тэр хаягт хүүхэд нь амьдардаг гэж худал бүртгүүлэх тохиолдолд гардаг" гэлээ. 




1
angry
2
care
4
haha
1
liked
0
love
5
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18