Энэ хичээлийн жилд 78 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ

Л.Бямбажав
2022/08/18

Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэл хийлээ. 

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "БЕГ, Боловсролын мэдээллийн технологийн төв болон И-Монголиа академи хамтран 2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид элсэн сурах суралцагчдын элсэлтийн бүртгэлийн ажлыг хангаж дууслаа. 


Энэ жил ерөнхий боловсролын сургуульд Монгол Улсын хэмжээнд  750 мянган хүүхэд суралцах урьдчилсан дүнг гаргасан. Өнгөрсөн хичээлийн жил 712 мянга байсан бол энэ жил 750 мянга болж байна. Жил тутамд сургуульд суралцах хүүхдийн тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байна. Дийлэнх нь нийслэлд  суралцдаг. 

Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн элсэлт, бүртгэлийг зохион байгуулахдаа Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Үндэсний Статистикийн Хороо, Газрын харилцаа, геодези зураг зүйн алба, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам(ХНХЯ) дээрх бүх  мэдээллийн сангуудыг нэгтгэн, хамтарч ажиллаж байна. 

Шинэ хичээлийн жилд 78,345 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоолол байна. Ямар нэг хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг урьдчилсан байдлаар хамран сургах тойргийнх нь дагуу тухайн сургуулиудад нь бүртгэсэн.  Тиймээс бэлтгэл ажил урьдчилж хангагдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УБЕГ-т бүртгүүлсэн хаягийн дагуу урьдчилж бүртгэсэн. 

Урьдчилж хуваарилагдсан хүүхдүүдийг эцэг, эхийнх нь хүсэлтийн дагуу баталгаажуулах ажил наймдугаар сарын 19-25-ны хооронд явагдсан. Хаягийн зөрчилгүй хүүхдүүд гар утаснаасаа бүртгэлээ баталгаажуулах боломжтой. Улмаар наймдугаар сарын 26-30-нд хүсэлт баталгаажсан хүүхдүүдээ анги бүлэгт хуваарилж, эцэг, эхэд нь хариу өгнө. 

Өнөөдрийн байдлаар 45.037 хүүхэд хаягийн зөрчилгүй учраас хамран сургах тойргийн дагуу тухайн сургуульд бүртгэл нь үүсчихсэн байгаа. Эцэг эхчүүд нь баталгаажуулах процесс үлдсэн гэсэн үг. 

Харин 30.121 хүүхдийн бүртгэл хянагдаж байгаа бол түр түдгэлзүүлсэн 3138, бүртгэхээс татгалзсан 49 хүүхдийн бүртгэл байна. Бүх ажил автоматаар хийгдэж байна гэсэн үг" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18