Б.Мөнхбаатар: Цэвэрлэх байгууламжуудад ажиллах боловсон хүчнийг бэлтгэхгүй бол Орос школтой хүмүүсийн боловсрол хоцрогдож байна

Л.Бямбажав
2022/08/17

Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатараас тодрууллаа. 

Тэрбээр "Нийтийн аж ахуйн салбар сүүлийн 30 жил доголдож, уналтад орсон. Тухайлбал, 1990-ээд оны эхээр үед аймгийн төвүүдэд орон сууцны айлууд яндан, зуух гарган түлдэг байлаа. 21 аймгийн арвынх нь дулаан станц нь хувьд байна. Цэвэр, бохир усных нь бүх сүлжээ  “Чандмань” нэртэй улсын байгууллагад байгаа. Сүүлийн зургаан жил бодитой хэрэгжүүлсэн төсөл бол цэвэрлэх байгууламжууд. Хүний нүдэнд харагддаггүй учир хүмүүс ойлгодоггүй. 1960-1970 онд бүх аймгуудад барьсан цэвэрлэх байгууламжийг бид нар улсын болон олон улсын санхүүжилтээр бүгдийг нь шинэчилсэн. Тухайлбал, өнөөдөр Улаанбаатарын цэвэрлэх байгууламж өдөрт 160 мянган куб усыг хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл өнөөдрийн байдлаар 170 мянган кубыг хүлээн авч байна. 

Хүчин чадал нь хүрэхгүй, мөн технологи нь хоцорсон учир бид бүхэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хоногт 250 мянган м.куб бохир усыг хүлээн авах чадалтай төв цэвэрлэх байгууламжийн ажил хийгдээд явж байна. Өнгөрсөн долоо хоногт бид нар очиж ажилласан. Ажлын явц 47 хувьтай байна. Хэдийгээр цар тахлын хүнд үед ажиллаж байгаа ч бид  ажлыг таслалдуулахгүй явуулж байна. Монголын талын  17 туслан гүйцэтгэгч компани ерөнхий гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж байна. 

Бетон зуурмаг тасрахгүй явж байгаа. Арматур болон бусад тоног төхөөрөмжийн бэлтгэлийг хангасан. Бидэнд тулгамдаж буй асуудал нь энэ төсөл дээр 800 гаруй чингэлэг орж ирэх ёстой. Энэ асуудалтай байна. Монголдоо зохицуулалт хийж байгаа ч Хятадад зохицуулалт хийх асуудлыг элчин сайдаар дамжуулан хийж байна. Чингэлэгт багтахгүй том задгай тоног төхөөрөмжүүд байна. Төлөвлөсөн ажлаасаа 10 хувийн хоцрогдолтой байна. Гэхдээ бид 2024 онд энэ төслийг хүлээлгэн өгөх ёстой. 2023 оны улсын төсөвд 25 мВт цахилгаан станцыг 40 мВт болгон өргөтгөхөөр асуудал тавьсан. Цахилгааны хэрэглээ дутахгүй, найдвартай ажиллах ёстой. 29 тэрбум төгрөгийг суулгуулахаар саналаа өгсөн.

Мянганы сорилтын сангаар дамжуулан хэрэглэгдэх хаягдал усыг цэвэрлэх үйлдвэр төв цэвэрлэх байгууламжтай залгагдан баригдана.  Эдгээр бүтээн байгуулалтууд дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол ихэнхи боловсон хүчнүүд маань ЗХУ-д сурсан Орос школтой хүмүүс байдаг. Гэтэл БНХАУ-ын тусламжтай тоног төхөөрөмж, АНУ-ын технологи дээр ажиллаж байна. Одоо байгаагаа давтан сургах нь эхний ээлжийн асуудал. Одоо бид нар сургалт судалгаа, боловсролын байгууллагуудад хандан цэвэрлэх байгууламж, усан хангамжийн чиглэлээр сурах залуусыг бодлогоор дэмжих шаардлагай" гэлээ. 


0
angry
0
care
3
haha
1
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 3 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 5 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 5 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 7 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 7 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 8 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 10 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 10 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28