Чингис хаан музейг есдүгээр сарын 15-нд нээнэ

Л.Бямбажав
2022/08/17

Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин болон Соёлын дэд сайд М.Батбаяр нар өчигдөр /08.16/ “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллаж, үзмэр таталт, үзүүллэг дэглэлттэй танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

 “Чингис хаан” хаад язгууртны музей нь өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад улс орны музей зэрэг 40 орчим газраас үзмэр таталт хийж, 12 мянга орчим үзмэр татаж, үзүүллэг дэглэлтээ дуусгаж байна.

Мөн БНСУ-ын Үндэсний музейгээс мэргэжилтнүүд ирж, музейн шилэн хорго /витрин/ суурилуулах ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа юм.

Музейн танхимуудын үзүүллэг дэглэлт дуусаж, үзмэр хадгалалт, номын сан, эрдэм шинжилгээний хэсгүүдийн ажил дууссан тул 9-р сарын 15-н гэхэд музейг нээхээр төлөвлөж байна.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:


“Чингис хаан” хаад язгууртны музей бол соёлын салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг. Азидаа том хэмжээний музейд багтаж байна. Энэ сарын эхээр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт олон улсын цогц арга хэмжээг зохион байгуулсан. Хуралд ирсэн олон улсын судлаачид “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллах үеэрээ музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг маш ховор, үнэтэй үзмэрүүдтэй болж гэж дүгнэсэн. Мөн музей олон улсын стандартад бүрэн нийцэж байгаа.

Музей Хүннү гүрнээс эхлээд Богд хаант улс хүртэлх Монгол Улсын түүхийг бүхэлд нь харуулахаас гадна Монголчууд бидний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг тодотгон харуулах үнэт үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулна. Музей өөрөө хадгалах, судлах, харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн үндсэн дөрвөн үүрэгтэй байдаг. “Чингис хаан” музей энэ дөрвөн үүргийг жигд хэрэгжүүлж явах боломжтойгоороо маш онцлог. Жишээ нь, чийг гэрлийг маш нарийн тохируулж олон улсын стандарт хангасан байдлаар хадгалах, эрсдэлээс хамгаалах технологи, тоног төхөөрөмж оруулж ирсэн. Ийм сан хөмрөг 6 байгаа. Мөн лаборатори байгуулсан. Боловсрол олгох чиглэлд номын сан байгуулж, эрдэм шинжилгээний томоохон хурал зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх бүрэн боломжтой байдлаар тохижуулсан. Олон улсын хамтарсан үзэсгэлэн гаргах зэргээр гадаад хамтын ажиллагаа нь эхэлсэн, музейн үйл ажиллагаа нь өргөжиж, шинэ стандарт тогтоож байгаа”  гэлээ.


1
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18