П.Сайнзориг: Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг задалж үзээгүй

Л.Бямбажав
2022/08/16

Энэ жилийн улсын баяр наадамд дөрөв, түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээ авсан. Тодруулбал, Энэ жил нийтдээ  дөрөв давсан 64 бөх болон үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр гээд 16 харваачийн нийт 80 сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. 

"Өнөөдрийн байдлаар 77 сорьцын хариу ирсэн. Хариунууд бүрэн ирсний дараа олон нийтэд мэдээлнэ" гэдгийг  Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэллээ. 

Мөн тэрбээр "Энэ жилээс дөрөв болон түүнээс дээш давсан бөх, сурын шөвгөрсөн бөхчүүд буюу нийт 80 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Нийт 80 хүний 16 нь харваач, 64 нь бөхчүүд. Допингийн шинжилгээг цагдаа болон тагнуулын байгууллагын хяналт оролцоотойгоор допингийн эсрэг үндэсний хорооны ажилчид авсан. Үүнийг хамгаалалтайгаар Солонгос улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн.

Гадуур тодорхой  бөхчүүд допинг хэрэглэсэн байна гэсэн ташаа мэдээллүүд явж байна. Одоогоор хэн нэгэн этгээд допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг асуудал дээр хариулт хэлэх болоогүй. 77 хариу ирсэн, гурван хариу ирээгүй байна. Хариулт нь бүрэн ирэхээр зохих журмын дагуу олон  нийтэд мэдээлэх болно. Шинжилгээг бид хийдэггүй тул шинжилгээ хийдэг байгууллагаас хариу ирэхээр ил болгоно. Допингийн эсрэг үндэсний төвд хариу ирэхээр хамтран мэдээлнэ" гэв.


2
angry
1
care
1
haha
2
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18