Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт шилжин ажиллах иргэдэд ипотекийн зээлийн дэмжлэгээс гадна нэг удаагийн тэтгэмж олгоно

Л.Бямбажав
2022/08/15

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нийслэлийн орон сууцнуудын төсөлтэй өчигдөр /2022.08.14/ танилцсан. Энэ үеэр  Ерөнхий сайд дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “2023 оны төсвийн онцлог нь Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу очиж ажиллах боловсон хүчинг дэмжинэ. Нэг ёсондоо бол Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт очиж ажиллаж буй иргэдээ шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж байгаа, шинэ үеийн илгээлтийн эзэд гэж нэрлэж байна.


 Үүний хүрээнд:

-Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу шилжин ажиллах иргэдэд ипотекийн зээлийн багц дэмжлэг олгоно.

-Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу шилжин очиж ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ.

-Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу шилжин очвол нэг удаагийн тэтгэмж олгоно.

-Нийслэлд ирж амьдрах хүмүүс татвар төлнө. 

Энэ мэтчилэн зохицуулалтыг бодитой хийхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам нийслэлийн асуудал улам хүнд болно. Хүн ам, машин тэрэг улам нэмэгдэнэ. Эдийн засаг өсөж, ажлын байрууд нэмэгдэнэ. Одоогийн байгаа хурдаар бол нутаг дэвсгэрийнхээ 0.3-хан хувь дээр төвлөрсөөр байгаад нэг хот болж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Алс хязгаар нутаг эзгүйрч, яваандаа малчидгүй болох нь" гэсэн юм.



40
angry
10
care
14
haha
154
liked
9
love
12
sad
18
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18