"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ

O.Аззаяа
2022/08/15

"Эрэл" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нь өөрийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагаар дамжуулан Нийслэлийн Прокурорын удирдлагууд болон хяналтын прокурор М.Энхбаатар нарт хээл хахууль өгч, өөрийн үйлдсэн Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн хэрэг болон ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт шалгагдаж байсан 20 тэрбум төгрөг бусдаас залилсан гэмт хэргээ хаалгахаар авилгал, хээл хахууль өгсөн байж болзошгүй үйлдлийг АТГ-аас шалгаж эхэлжээ.

2021 оноос Б.Эрдэнэбат нь Хөгжлийн банкнаас чанаргүй зээл гаргуулж, улсыг хохироож, олон зуун тэрбум төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэг нь АТГ-д шалгагдаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй, би өөрөөр ЗГ-т залилуулсан, байшин барих захиалга өгвөл зээлээ төлнө гэж доог тохуу хийж суудаг.

Мөн 2016 онд иргэн Б-ийн 20 000 000 000 төгрөгийг(хорин тэрбум) Хөгжлийн банкны барьцаанд тавьсан хөрөнгөө барьцаалж байна гэж хуурч, компанийн хувь эзэмшүүлнэ гэж залилан мэхэлж аваад өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд энэ хэргээрээ 2021 оны наймдугаар сард ХУД-ийн Эрүүгийн шүүхээс долоон жилийн хорих ял авч байсан. Шүүх хуралдааны шатанд Б.Эрдэнэбат нь Эрэл ХХК-нд нэг ч хувьцаа эзэмшдэггүй, хувь эзэмшүүлнэ гэж хууран мэхэлсэн компани нь улсын бүртгэлд бүртгэлгүй, барьцаалсан гэх бүх хөрөнгөнүүд нь хуурамч, Хөгжлийн болон Хаан, Хас банкны барьцаанд байсан нь нотлогдож, иргэн Б-г хууран мэхэлж залилсан нь хөдөлшгүй баримтуудаар тогтоогджээ.
Б.Эрдэнэбат нь ял авсныхаа дараа МӨХ-ны гишүүн Н.Цэцэгмаа гэх өмгөөлөгчийг өөрийн өмгөөлөгчөөр авснаас хойш түүний үйлдсэн улсыг хохироосон болон залилах хэргүүд нь замхарч эхэлжээ.
Учир нь Н.Цэцэгмаа гэх өмгөөлөгч нь өмнө нь Нийслэлийн Прокурорын газарт олон жил хэлстсийн дарга хийж байгаад өмгөөлөгч болсон бөгөөд маш олон найзууд, танилууд нь тус прокурорын газарт дарга, хяналтын прокурор хийдэг аж. 
Тэгвэл уг асуудлыг АТГ шалгаж эхэлсэн бөгөөд хууль хяналтын байгууллагад үүссэн дахин нэг авилгын сүлжээ, шударга бус хонгил ил болж байх шиг байна.


11
angry
1
care
3
haha
35
liked
0
love
9
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18