Mercedes болон Geely-ийн хамтарч бүтээсэн Smart цахилгаан автомашин 2022 онд олон улсад нээлтээ хийнэ

М.Төгөлдөр
2022/08/12

Дэлхийн томоохон автомашины групп болох Mercedes-Benz-ийн толгой компани /Daimler AG/ болон Volvo-гийн толгой компани болох /Geely Holding Group/ нь 2020 онд хамтарсан компани байгуулснаа зарласан. Тэгвэл хамтарсан компани болох "Smart Automobile Co., Ltd." нь Smart нэртэй цахилгаан автомашин үйлдвэрлэх ба тус машин нь аюулгүй байдлын үнэлгээний 5.0-аас 4.0 үнэлгээтэй байгаа нь  томоохон автомашин үйлдвэрлэгчдийн дунд дээгүүр байранд орж байна.

Geely нь Daimler AG-н том хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх утаагүй  цахилгаан автомашиныг үйлдвэрлэж эхэлсэн байна. Түүнчлэн Mercedes-Geely хамтран цахилгаан автомашиныг шинэ түвшинд хүргэн хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай цахилгаан автомашиныг хэрэглэгчдэд хямд үнээр нийлүүлж чадахаараа онцлог байгаа юм.

Тус автомашины загварыг Mercedes харин аюулгүй байдал болон инженерийн шийдлийг Geely хөгжүүлсэн байна. Ингээд 2022 онд дэлхий нийтээрээ цахилгаан автомашинаа худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд олон нийтийн дунд их хүлээлт үүсгээд байгаа юм.

Зүүн талаас: An Conghui (Geely Holding ерөнхийлөгч), Liu Jinliang (Geely групп компани ерөнхийлөгч), Jörg Lamparter (Daimler Financial Services AG Mobility Services дарга), Klaus Entenmann (Daimler Financial Services AG Гүйцэтгэх захирал

Mercedes-Geely нь хамтарсан компанийнхаа төв үйлдвэрээ дэлхийн томоохон автомашины зах зээл болох Хятад улсад барьсан.

Түүнчлэн, Mercedes болон Geely нар цахилгаан Smart машиныг европ болон дэлхийн зах зээлд хурдацтай өсөж байгаа B сегментийн /жижиг автомашин/ машин болгон хөгжүүлж байгаа. Энэ нь зах зээлд буй  Peugeot e-208, Renault ZOE болон Volkswagen ID.3 зэрэг цахилгаан автомашинуудад томоохон өрсөлдөгч болохоор харагдаж байна.

Mercedes Benz, Geely-тэй хамтран ажиллаж байгаа талаар та ямар бодолтой байна вэ? Бидэнтэй https://www.facebook.com/Geely... саналаа хуваалцаарай...

Холбоос дээр дарна уу --- https://www.facebook.com/Geely...

 


3
angry
1
care
1
haha
9
liked
17
love
2
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18