Төрхүүг Нөмрөгийн Дархан цаазат газарт нь эргүүлэн тавилаа

М.Төгөлдөр
2022/08/11

Энэ хавар ой хээрийн түймрийн үеэр эхээсээ төөрч хоцорсон нялх бамбаруушыг тус хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид 04 дүгээр сарын 28-ний өдөр олж амьтны тухай хуулийн дагуу авран хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж Төрхүү гэдэг нэрийг хайрлаж, асарч тэнхэрүүлсэн билээ. Төрхүү биеэ авч явахаар хангалттай өсч бойжиж тэнхэрсэн, анх ирснээ бодвол 2-3 дахин томорсон тул яг 101 дэх хоног дээр нь буюу 2022 оны 08 дугаар сарын 06-ны өглөө эх байгальд нь эргүүлэн тавьсан байна. 

"Торны тагийг татаж онгойлгоход шууд л гарч голын шугуй руу хар хурдаараа хэд харайгаад эрчээрээ уулын уруу хэд өнхөрч босоод зугтаж одлоо. Тухайн газарт ажиглалт хийхэд 8 цагийн дараа баруун урдуур жалга даган уул өгсөж яваа харагдсан байна. Бодвол хоолондоо залгасан бололтой. Мөн жижиг толгой давж уруудан ус цүл, цал хийлгэн дүйгүйхэн гатлаад хоолой дагаж Нөмрөгийн голыг чиглэснээр Төрхүүгийн бараа тасарлаа" хэмээн Төрхүүг байгальд тавьсан хүмүүс бичиж тэмдэглэжээ. 
Төрхүүг бойжуулах, өсгөх үйлсэд хувь нэмэрээ оруулж хандивын аянд нэгдсэн нутгийн иргэд, аялагч, хамтын ажиллагаатай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, зааж зөвлөж дэмжиж байсан байгаль орчны судалгааны байгууллагууд, эрдэмтэн, мэргэддээ баярласанаа тус газрын албаны хүмүүс илэрхийллээ. 


3
angry
11
care
0
haha
47
liked
30
love
9
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18