Сайжруулсан шахмал түлшний 70 мянга, мидлингийн 100 мянган тоннын нөөц бүрдүүлээд байна

М.Төгөлдөр
2022/08/11

Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх асуудлуудаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан даалгавар гаргасан. Энэ ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул холбогдох албаныхан сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, борлуулалтын цэг нэмж байгуулах зэрэг чиглэлээр 7 хоног бүр ”Таван толгой түлш”ХХК-ийн Баруун, Зүүн үйлдвэрт ажиллаж байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг “Таван толгой түлш”ХХК-ийн баруун үйлдвэрт ажиллав.
Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн, мидлингийн 100 мянган тн нөөц бүрдүүлжээ. Мөн борлуулалтын цэгүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд 08 сарын 25 гэхэд бэлэн болгохоор төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна.

Түүнээс гадна сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг ачиж буулгах зориулалт бүхий өндөрлөгөөтэй төмөр замын ажил болон бүтээн байгуулалтыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлж, мидлинг татан авалтыг төмөр замаар тээвэрлэх бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна.

Ирэх 09 сарын дунд үеэс эхлэн уг төмөр замаар түүхий эд тээвэрлэн, үйлдвэрийн хашаанд шууд буулгах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18