Дарга нарын зугааг бэлдэх “Саамын гэрт” хуваарилагдсан цэрэг усанд живэх үед харгалзах офицер байгаагүй

O.Аззаяа
2022/08/09

Энэ сарын 5-ны өдөр Дорнод аймагт байрлалтай Зэвсэгт хүчний 327-р ангийн цэрэг 21 настай Х голын усанд живж харамсалтайгаар амиа алдсан. Малчин айлын ганц хүү болох талийгаач Х хоёрхон сарын дараа халагдаж хоног тоолон хүлээх эцэг, эхтэйгээ уулзах байсан ч ардын армийн хашаанаас амьд гарч чадаагүй.

Талийгаач цэрэг 327-р ангиас 10 гаруй км зайтай Хэрлэн голын хөвөөнд байрлах тус ангийн Саамын гэрт адуу манадаг байсан. Цэргийнхний өөрсдийн хэлж байгаа нэршлээр Саамын гэр гэх тэр газарт армид алба хаахаар очсон ардын хүүхдүүд ажиллаж дарга нарын зугааг бэлдэж байна.

Тансаг зэрэглэлийн ундаа болсон гүүний айраг, саамыг армид ардын хүү уухгүй нь мэдээж. Ангийн захирагч, дарга удирдлагуудын дайллага цайллагад голчлон хэрэглэдэг. Зэвсэгт хүчний 327-р ангийн цэргүүд сар орчмын хугацаанд ээлж ээлжээр саамын гэртээ адуугаа манадаг. 2-4 цэрэг манаанд гарахдаа өдөрт ээлжээр идэх хоолоо ч өөрсдөө бэлддэг байна. Тэгвэл эх сурвалжийн хэлж байгаагаар тэднийг харгалзах офицер байх ёстой байсан ч цэрэг живэх үед офицер байгаагүй. Ангийн зүгээс орлох хүнийг томилоогүй. Нас барсан байлдагчтай ойролцоо насны ахлагчид ажлаа даалгаад явсан байсан гэж мэдээллээ. 


17
angry
1
care
2
haha
3
liked
8
love
39
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18