Ардын хүүгийн амиар халаасаа зузаалж байгаа “Цэргийн ангийн захирагч” нарыг нэгдсэн байдлаар шалгах ёстой

O.Аззаяа
2022/08/08

Одоогоос хэдхэн жилийн өмнө “цэргийн дэг” гэдэг зүйл армид алба хаахаар явсан аавын хүүгийн амийг тасалдаг байсан. Харин орчин цагт цэргийн дэг зүсээ хувиргаж цэвэр хөдөлмөрийн мөлжлөгөөс болж армид явсан залуус цогцос болоод дуусч байна. Ардын хүүг ангийн захирагч, штабын дарга нар нь ажилд зарснаас үүдээд  амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг боллоо.

Цэрэг өндрөөс унасан, хадлан дээр өвсний машинд дайруулсан, ногооны талбайд ажиллаж байхдаа биеийн байдал нь муудаж улмаар нас барсан гээд энх цагт эх орны хөвгүүд армид очиж боол мэт зарагдсаар амиа өгөх тохиолдлууд гарсаар байна. Хамгийн харамсалтай нь цэргүүдийг дур зоргоороо зарж, хөдөлмөрийн хөлсийг нь хувьдаа завшдаг ангийн захирагч нарыг ЗХЖШ-нэгдсэн байдлаар шалгалт хийж хариуцлага тооцож чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн.

Цэргүүдээр ажил хийлгэдэг энэ байдлыг ч Монголын нийгэм байдаг л үзэгдэл мэтээр хүлээж авдаг болсон нь энх цагт эр цэргүүд армийн хашаанаас цогцос болон гарах гол шалтгаан болсоор байна. 


16
angry
2
care
1
haha
1
liked
0
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18