Яармагийн нүхэн гарцыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна

O.Аззаяа
2022/08/06

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-нд эхлүүлсэн. Уг нүхэн гарцыг оршин суугчдын хүсэлт болон осон аваарын судалгаанд үндэслэн байгуулж байгаа юм. Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ. Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн хана, шалны бетон цутгалт, авто замын нөхөн сэргээлт, асфальт бетон хучилт хийхээр бэлтгэжээ. Хуваарийн дагуу бол хойд хэсгийнх нь зорчих хөдөлгөөнийг наймдугаар сарын 11-нээс нээх байсан юм. Тэгвэл цаг агаарын байдал тогтворжвол замын хойд талын зорчих хэсгийг хучиж, төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө авто замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Тус явган хүний нүхэн гарц нь нийт 37.5 метр урт, зургаан метр өргөнтэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай байх юм. Мөн явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй байх аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой байхын тулд орц, гарцыг налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед нүхэн гарц усанд автахаас сэргийлж ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж байгаа юм.


2
angry
2
care
8
haha
14
liked
3
love
4
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18