Г.Занданшатар: Түүхийн археологи, палеонтологийн үнэт олдворуудыг улсын тусгай хэрэгцээнд авна

O.Аззаяа
2022/08/04

УИХ-ын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Жаргалатын аманд байрлах түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах асуудлаар газар дээр нь ажиллалаа. УИХ-ын даргатай хамт уг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт  нар Хүннүгийн цогцолбор буюу Өндөр-Улаан сумын нутаг Хануй багийн Балгасан тал дахь “Гол мод" хэмээх газар очиж, нөхцөл байдалтай танилцсан.

Улаанбаатар их сургуулийн тэнхимийн эрхлэгч, археологич, доктор Д.Эрдэнэбаатар, Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдож байсан Хүннүгийн хаадын  булшнууд нь Монголын түүхэнд хамгийн үнэт олдворуудын нэг.  Их бие нь 47 метр, бунхан руу орох үүд нь 38 метрийн урттай язгууртны энэ булш нь Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн ба  дагуул нийлсэн 200 гаруй булшнуудын зүүн хойно байрладаг. Энэ булш нь харьцангуй хадгалалт сайтай, тоногдоогүй бөгөөд малтлага хийхэд 4.80 см гүнээс булш илэрснийг онцлон тэмдэглэв. Тухайлбал тэрэгний дугуй, үүлэн хээтэй тэвшний чимэглэл, тахилын 15 адуу, аман болон хатан хүзүү, туурайны зарим хэсгийн хамт бүгдийг нь хоёр эгнээ болгоод хойд зүг хандуулан тавьсан. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн бол Хүннү язгууртны булшинд элбэг тохиолддог байна. Адуугаар тахилга үйлдэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэргүүдийг жиргэн хийсэн. Язгууртны авсыг хөөмөл хээ, чулуун шигтгээ бүхий алтан ялтсаар ханалан чимсэн нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотойг онцлов. “Гол мод-2”-ын нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход онцгой ач холбогдолтой байсан. Шилээр урлах арга нь МЭ I зууны хоёрдугаар хагаст хамаарах, эртний Грекээс Ромд уламжилсан соёл байдаг. Хүннүгийн булш тэр үед буюу МЭ 80-100 оны үеийнх гэж таамагласан. Ийм аяга Евроазийн археологийн түүхэнд тун ховор олдог. Хүннүгийн булшнуудтай бүтэц, зан үйл, тахилгын хувьд ялгаа байхгүй ч агуулж байгаа эд олдвор, түүний урлахуй болон үнэ цэнээрээ ялгаатай байна. Шаньюгийн шарилаас зөвхөн гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний яс үлдсэнийг олсон. Энэ олдворын антропологийн ач холбогдлыг үнэлж баршгүй.Хүннүгийн антропологийн 100-аад олдвор байдаг ч хаан язгууртных тэр бүр олдож байгаагүй.  Монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгийн соёлын дурсгалыг шинээр олж нээсэн нь манай орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн судалгааны он цагийг урьд өмнөх үр дүнгээс даруй  2500-3000 жилээр урагшлуулахаар байгааг онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга болон ажлын хэсгийн гишүүд  дараа нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Жаргалантын аманд очиж, Монголын түүхийн хосгүй дурсгалт газруудын нэг, үндэсний соёлын үнэт өв болсон Буган чулуун хөшөө, хиргисүүрийн байгууламжтай танилцсан. Монгол Улсад төдийгүй Төв Азийн хамгийн том Буган чулуун хөшөөт тахилгын газар болохыг олон жилийн судалгааны явцад тогтоосон байна. Жаргалантын аманд олон тооны Буган чулуун хөшөө, түүнийг тойрсон хоёр төрлийн 1400 орчим тахилгын байгууламж, мөн дурсгалт газрын хойд хэсгээр цөөхөн хэдэн дөрвөлжин хэлбэртэй тахилгын байгууламж, хиргисүүр зэрэг дурсгалууд байрласан. Буган чулуун хөшөө, хиргисүүрийн тахилгын зан үйлд дараагийн ертөнцөд очиж байгаа хүнтэй хамтад нь ихэвчлэн адууг оршуулдаг байсан. Уг хиргисүүр хоёр талд байдаг. Нэг талд нь гэхэд 2600 гаруй адууг тахисан байна. Буган хөшөөдийн дүрслэл нь нарийн хийцтэй, утга агуулга тодорхой илэрхийлсэн. Тухайлбал, буга, согоо, бар зэрэг ан амьтдын дүрслэл, элдэв хээ чимэг бүхий бүс, түүнээс агссан хутга, нум сум тэргүүтэй олон төрлийн зэр зэвсгийн зүйлийг  дүрсэлсэн байна. Түүнчлэн хэмжээний хувьд 1-4 метр орчим өндөртэй, ойролцоогоор 0.5-4 тонн хүртэл жинтэй байдаг хэмээн археологич, доктор Д.Эрдэнэбаатар тайлбарлаж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Хүннүгийн үес хэдэн мянган жилээр хадгалагдан ирсэн түүхийн үнэт олдворууд нь Монгол Улсын түүхийн хосгүй үнэт өв, соёл. Археологи, палеонтологийн  үнэт олдворуудыг улсын тусгай хэрэгцээнд авах нь нэн чухал гэдгийг илэрхийлэв. “Үндсэн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал, археологи, палеонтологийн олдворууд төрийн нийтийн зориулалттай өмч гэж заасан. Түүх, соёл, археологийн үнэт олдворуудыг Улсын Их Хурлаас холбогдох шийдвэр гаргаж ашиглах, захиран зарцуулах эрх нь нээгдэг. Иймд төр засгаас он цагийн түүхийн их өв соёлоор дамжуулан дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бодлогоор дэмжих нь чухал ач холдогдолтой байгааг онцлон тэмдэглэв. 

УИХ-ын гишүүдийн зүгээс үнэт өв, соёл, түүх болсон дурсгалт хөшөө, газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авч шинжлэх ухаан, археологи, палеонтологийн олдворуудад онцгой анхаарч хадгалах, хамгаалах тал дээр жил бүр улсын төсөвт тодорхой хөрөнгийг тусгах талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг язгууртны булштай, археологийн үнэт олдвортой, Хүннүгийн хаадын түүхийн үнэт олдворыг орон нутагт өгөөжтэй байлгахад хамгийн чухал асуудал нь эдийн засгын эргэлтэд оруулах явдал гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, түүх дурсгалын үнэт өв болсон газар нутаг, хөшөө дурсгал, олдворуудыг  хадгалж, хамгаалах нь нэн чухал. Үүгээр дамжуулан  аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бүтээн байгуулалт хийх нь онцгой ач холбогдолтой гэж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хэлтсээс мэдээлэв. 


2
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 4 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 6 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 6 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 6 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 7 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 22 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 22 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 23 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27