Улсын хэмжээнд боловсон нийтийн 00 байгуулах төслийг хувийн хэвшлийн ААН-үүдтэй хамтран хэрэгжүүлнэ

O.Аззаяа
2022/08/04

Амралт, аялал зугаалгын улиралд аялал, дотны аялагч, жуулчдад тулгардаг нэг том бэрхшээл нь ариун цэврийн байгууламж, тав тухтай нийтийн 00-ын асуудал байдаг. Өргөн уудам газар нутгийн онцлогоос шалтгаалан, алслагдсан сумдад ариун цэврийн байгууламж хангалтгүй байдаг нь байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын хөгжлөөс хойш татсаар байна. Аялалын улирал ид үргэлжилж байгаа энэ үед хөдөөг зорьсон хүн бүрт том бэрхшээл болсоор байгаа юм. Тэгвэл БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийн санаачилгаар улсын хэмжээнд боловсон нийтийн 00, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээний ААН-үүдтэй хамтран ажиллаж, уг асуудлыг шийдэх төслийг өнгөрсөн 6 дугаар сард эхлүүлсэн. Дотоодын аялал жуулчлалын салбарт томоохон дэмжлэг болох энэхүү төслийн хүрээнд өнөөдөр “НИК”, “Петровис” ХХК-иудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутгийн ШТС-уудыг түшиглэн БОАЖЯ-ны дэмжилэгтэйгээр боловсон 00 байгуулах төслийг хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд “НИК”, “Петровис” ХХК-иуд өөрийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн ШТС-ын салбаруудыг түшиглэн ариун цэврийн байгууламж, боловсон 00 байгуулна. Аялагчид зам зуурт биеийн алжаалаа тайлахад ойр дөхөм байлгах үүднээс сум хоорондын ШТС-уудын байршилыг тооцжээ. Боловсон 00, ариун цэврийн байгууламжийг ШТС-ыг түшиглэн байгуулснаар харж хандах эзэнтэй, 24 цагийн турш аялагчдад нээлттэй байлгах зорилготой юм байна.   

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж хэлсэн үгэндээ, “Энэ зөвхөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан нэг байгууллагаар зогсохгүй. Цаашид алслагдсан аймаг сумдад салбартай аж ахуйн нэгж, байгууллагуудад нийгмийн хариуцлагаараа манлайлж, байгаль орчноо хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой үндэсний хэмжээний төсөл болон өргөжүүлнэ” гэдгийг илэрхийлсэн юм.      

Улсын хэмжээнд боловсон 00, ариун цэврийн байшууламжийг шинэчлэх энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн 6 дугаар сард “Магнай трейд” ХХК нэгдэж, хамтран ажиллахаар болсон. Энэ дагуу тодорхой цэгүүдэд боловсон 00, ариун цэврийн байгууламжуудыг шинэчлэн барьж байна. Боловсон 00, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажил зөвхөн ШТС-уудаар хязгаарлагдахгүй. Улс орон даяар 80, 90 жилээ хийж буй аймаг сумдын нутгийн зөвлөлүүд ч мөн идэвх санаачилга гаргаж, аймаг, сумынхаа ариун цэврийн байгууламжийг шинэчлэхийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж уриаллаа.

Энэхүү төсөл нь дотоодын аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болохоос гадна, улс орон даяар нүхэн жорлонгоос татгалзаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг хамтран ажиллаж буй ААН-үүд илэрхийлж байсан юм.

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18