Б. Ариун-эрдэнэ: "Айраг"-аар дамжуулан нүүдэлчдийн өв соёлыг жуулчдад таниулна

O.Аззаяа
2022/08/03

Нүүдэлчдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор айргийн баярыг Булган аймагт зохион байгуулдаг. Энэ жилээс эхлэн тус айргийн баярыг "Айраг наадам" болгон өргөжүүлэх болсон тухайгаа Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хэллээ.

“АЙРАГ НААДАМ” ЭНЭ САРЫН 13-14 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2021 онд Булган аймагт давхардсан тоогоороо 113 мянга гаран жуулчид, дотоодын аялагчид ирж амарчээ. Үүнийг дагаад эдийн засгийн үр өгөөж нь 5 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ онд дээрх орлогоо хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна.  “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан Булган аймаг эдийн засгийн хувьд хос морьтой давхих нь зүйтэй гэсэн бодлого шийдвэрийг гаргажээ. ХАА салбар Булган аймгийн түргүүлэх салбар. Үүн дээр нэмэн энэ жилээс аялал жуулчлалын салбар хос морьны нэг  болжээ. Тиймээс 2022 оныг "Аялал жуулчлалын жил" болгон зарласан. Түүнийхээ хүрээнд Булган аймаг нь "Хангинахуйн шугуйн шагайн тойром" -ыг зохион байгуулсан.

БУРИАД ӨВ СОЁЛ "АЛТАРГАНА" НААДАМ  2024 ОНД  БУЛГАНД ЗОХИОГДОНО

Мөн энэ сарын 13,14-ний өдрүүдэд Булган аймгийн Өрмийн Сайхан сум, Орхон сумын залгаа "Өрмийн цагаан нуур" дээр  "Айраг наадам" гэх хоёр өдрийн үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьж байна.

ОН ГАРСНААР БУЛГАН АЙМАГТ ДОТООДЫН 80 МЯНГАН ЖУУЛЧИН АЯЛСАН

Энэ наадмын онцлог нь үндэсний өв соёл, тэр дундаа хөхүүрийн айргийг хэрхэн исгэх, бүлэхийг олон нийтэд таниулах юм. Наадмын үеэр адуун соёл, хос морьтон, хос дээл, монгол ахуй, урлагтай хосолсон арга хэмжээг зохион байгуулахаар зорьж байна гэв. Тэрээр хэлэхдээ “Энэ наадмаа жилдээ хоёр удаа зохион байгуулна. Булган аймагтаа нэг удаа, есөн сарын сүүл арван сарын эхээр Нийслэл Улаанбаатарчууддаа "Булганы намрын ногоон өдрүүд" арга хэмжээг зохион байгуулж түүгээрээ дамжуулан айраг наадмаа зохион байгуулахаар  төлөвлөн ажиллаж байна” гэлээ.   

“АЙРАГ НААДАМ” ГАДНЫ ЖУУЛЧДЫГ ТАТДАГ АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Булган аймаг  аялал жуулчлалын уриагаа "Аяллын хоггүй аялъя" гэсэн уриатайгаар зохион байгуулж байна. Нийт дотоодын болон гадаадын жуулчиддаа Монголын сайхан үзэсгэлэнт газруудаар аялахдаа хоггүй аялцгаая. Байгаль эх дэлхийгээ хайрлая. Тэр дундаа Булган аймаг нь аялал жуулчлалын ААН-үүд олон. Рашаан сувиллын баазууд 13, 140 гаруй амралтын газрууд байна. Үүндээ жуулчдыг хүлээж авахад тодорхой хэмжээнд шийдэх 00-ийн асуудал, үйлчилгээ, хоолны соёл дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаагаа мөн хэллээ

Өнөөдрийн байдлаар 200 гаруй гадаадын аялагчид Булган аймгаар аялсан  статистик тоо байна. Дотоодын аялагчид 80 гаруй мянган аялагчид ирсэн  байна.

Булган аймгийн хувьд аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор

  • түүхэн аялал жуулчлал
  • байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлал
  • рашаан сувиллын аялал жуулчлал гэсэн маршрут гаргасан байна.


2
angry
1
care
4
haha
8
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18